Өнөөдрийн онцлох үзвэр: “Piano Fest”

2019-01-26


Ч.ГАНТУЛГА

УДБЭТ-т өнөөдөр үе, үеийн концертмейстрүүдийн хамтарсан “Piano Fest” тоглолт болно. Аливаа уран бүтээлийн гол үндэс нь концертмейстер байдаг. Тэд уран бүтээлийн төлөвлөгөө гарах үеэс эхлээд дуучидтай ажиллах хариуцлагатай албыг хашдаг билээ. Концертмейстрүүдийн хөдөлмөрийн үр дүн тайзан дээр дуучнаар үнэлэгддэг юм. Тиймээс эдгээр уран бүтээлчдийг алдаршуулах, ажлын онцлогийг нь үзэгчдэд таниулах зорилгоор энэхүү тоглолтыг зохион байгуулахаар болжээ.

Эх сурвалж :www.polit.mn  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ