Ингэний айрагний баяр, Малчдын зөвлөгөөнийг цуцалжээ

2019-01-21

С.САРУУЛ

Өмнөговь аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчлөл хүрээгээ хэлж БОЭТ-д хэвтэн эмчлүүлж байгаа эмчлүүлэгчдээс өнөөдрийн байдлаар /2019.01.21/ нэг хүн нас баржээ. Мөн хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн  хоёр  нь маш хүнд, долоон хүүхэд хүнд байгаа бөгөөд өвчлөл даамжирч хатгалгаа, менингит, H1N1 вирусын халдвар авч байгааг мэргэжилтнүүд хэлжээ. Хэвтэн эмчлүүлэгчдээс ХӨСҮТ-д 18 сорьц шинжилгээнд явуулснаас 10 хүний сорьц шинжилгээгээр томуугийн H1N1 вирус илэрсэн нь аймгийн хэмжээнд олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахыг хориглосон шийдвэрийг Онцгой комиссын хурлаас гаргалаа. Ингэснээр энэ долоо хоногт Энэ 7 хоногт зохион байгуулагдах байсан Ингэний айрагний баяр, Малчдын зөвлөгөөн, Тэмээний баяр зэрэг олон нийтийн арга хэмжээнүүд цуцлагдсан байна. Мөн  аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт ихсэж сургууль, цэцэрлэгийг 2019.02.08-ны өдөр хүртэл хөл хорио тогтоожээ.

Иргэдийн дундах тархалт өндөр байгаа учраас дараахь асуудалд зайлшгүй анхаарах шаардлагатай байна.
• Амны хаалт /маск/ хэрэглэж хэвших
• Халуурсан, томуугийн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаралтай эмнэлэгт хандах
• Халуун аарц, буцалгаа, амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх
• Олон нийтийн газруудаар явахгүй байх
• Ажлын байрны болон гэрийн агааржуулалт, халдваргүйжүүлэлтэд онцгой анхаарах
• Ариутгалын бодис хэрэглэх зэрэгт анхаарч томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэхийг аймгийн Онцгой комиссоос анхааруулж байна.

Эх сурвалж: www.polit.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ