Л.Мөнхтүшиг: Ш.Алтанхуяг хөнөөсөн хэргийн шүүх хурал 10 гаруй хоног үргэлжилнэ

2019-01-21

С.САРУУЛ
Малайзад 2006 онд онц хэрцгийгээр амиа алдсан Монгол Улсын иргэн Ш. Алтантуяагийн хэргийн шүүх хуралдаан энэ сарын 22-31-ний өдрүүдэд Малайзын Куала Лумпур хотноо товлогджээ. Энэ талаар ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшигээс тодруулахад “2006 оноос хойш 13 жилийн турш бүрэн шийдвэрлэгдээгүй байгаа энэ хэргийг Малайзын Холбооны Улсын шинэ Засгийн газар анхаарч, тодорхой ахиц гарч байна. Энэ долоо хоногоос эхлэн 10 гаруй хоног үргэлжлэх шүүх хуралдаанд талийгаачийн аав С.Шаарийбуу, гэрч, өмгөөлөгчийн хамт оролцохоор Куала Лумпур хотыг зорьсон. Яамны зүгээс шаардлагатай туслалцааг үзүүлж байгаа бөгөөд дээрх иргэдийн замын зардлыг шийдвэрлэсэн. Мөн Бангкок дахь манай улсын ЭСЯ-ны төлөөлөгч шүүх хуралд оролцохоор газар дээр нь ажиллаж байна” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ