Гадаад паспортын “Яаралтай захиалга” үйлчилгээг цуцалжээ

2019-01-21

С.САРУУЛ

Иргэд гадаад паспортыг яаралтайгаар захиалж авах бол ажлын гурав хоногт багтаад хэвлэдэг байсан. Тэгвэл шинээр мөрдөгдөж буй Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 17.7-д “Улсын бүртгэгч, бүртгэлийн ажилтан энэ хуулийн 17.5-д заасан баримт бичгийг хүлээн авснаас хойш нийслэлд ажлын тав, суманд ажлын 15, Дипломат төлөөлөгчийн газар ажлын 30 өдрийн дотор бүртгэлийг хөтөлж, иргэн, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгоно” гэж заасан байна. Энэ өөрчлөлтөөр өмнө нь яаралтай үйлчилгээ ажлын гурван хоногт, энгийн үйлчилгээ ажлын 10 хоногт гардаг байсан бол одоо яаралтай үйлчилгээ байхгүй болж зөвхөн ажлын таван хоногт гардаг болсон байна. Ингэснээр яаралтай үйлчилгээний хураамж 10 мянган төгрөгийг нэмж төлөх шаардлагагүй болж байгаа аж.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ