Л.Болд АН-аас гарах хүсэлтээ өгчээ

2019-01-21

Т.САЙХАН

Өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Батзанданг АН-ын бүлгээс хассан талаар албан ёсоор танилцуулсан.  Тэгвэл УИХ-ын гишүүн Л.Болд  энэ сарын 17-нд намынхаа дүрмийн дагуу намаас гарах хүсэлтээ гаргажээ.  Энэ талаар бүлгийн дарга Д.Эрдэнэбат ” УИХ-ын гишүүн Л.Болд АН-ын гишүүн хэвээрээ байгаа. Л.Болд гишүүний АН-аас нэр дэвшиж, энэ намын дэмжлэгтэйгээр сонгуульд ялалт байгуулсан. Тиймээс намынхаа Үндсэн дүрэмд нийцсэн хүсэлт гаргаж асуудлаа шийдвэрлүүлэх хэрэгтэй. Өмнө нь гаргасан өргөдөл нь дүрмийн бус байсан учраас буцаасан.  Намын Үндсэн дүрмийн хороо хэлэлцээд шийдвэрээ бүлэгт ирүүлбэл хэлэлцэн шийдвэрлэнэ” гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ