АН: УИХ-ын даргыг чөлөөлөх бичигт гарын үсэг зурахгүй

2019-01-21

Т.САЙХАН

УИХ дахь АН-ын бүлэг дөнгөж сая мэдээлэл хийлээ.   Бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Манай намын бүлэг УИХ тарж, ээлжит бус чуулган явуулах нь зүйтэй гэж үзэж гишүүдийн гарын үсгийг цуглуулж байгаа. Чуулганы үүдэнд байрлуулсан самбар дээр одоогийн байдлаар 14 гишүүн гарын үсгээ зураад байна. Мөн УИХ-ын даргыг огцруулах хууль хэрэгжиж эхлээгүй байгаа ч гишүүд гарын үсэг цуглуулж эхэллээ. Гишүүд аливаа зүйлд өөрийнхөө итгэл үнэмшлээр гарын үсэг зурах ёстой. Тиймээс УИХ-ын даргыг огцруулах гарын үсэг цуглуулж байгаа гишүүд энэхүү үйл ажиллагаагаа нээлттэй явуулах хэрэгтэй. Манайх гадаа самбар дээр гарын үсэг цуглуулж байгаа байгаа шиг. АН-ын бүлгийн гишүүдийн хувьд УИХ-ын даргыг огцруулах саналд гарын үсэг зурахгүй. УИХ-ын даргыг огцруулах асуудал нь МАН-ын дотоод асуудал. Дээрээс нь УИХ тарах ёстой гэдэг нь УИХ-ын даргын ч асуудал, парламентын үйл ажиллагаатай ч холбоотой асуудал. УИХ тарах ёстой гэж үзэж байгаа учраас УИХ-ын даргыг огцруулахыг дэмжиж гарын үсэг зурах шаардлагагүй гэж үзсэн. Харин УИХ-ын даргыг огцруулах асуудал сунжирвал ээлжит бусаар хуралдаж шийдэх хэрэгтэй” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ