Төрийн ордны зогсоолд автомашин байрлуулахыг хориглолоо

2019-01-21

С.САРУУЛ

Төрийн ордонд өчигдрөөс /2019.01.20/  хувийн автомашин нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг Төрийн ордны хамгаалалтын албанаас гаргажээ. Өөрөөр хэлбэл, Төрийн ордонд ажиллагсдын автомашиныг нэвтрүүлэхгүй байхаар болжээ.

Учир нь төрийн өндөр, дээд албан тушаалтнуудын аюулгүй байдлыг хангах нэрийдлээр Төрийн ордны авто зогсоолд хувийн автомашин байрлуулахыг хориглосон байна. Энэ талаар албан хаагчид гишүүд, сайд нарын аюулгүй байдал л чухал, тэнд ажилладаг жирийн төрийн албан хаагчид машинаа тавих газаргүй, ажилдаа явган ирж, очих болох нь хамаагүй хэмээн эсэргүүцлээ илэрхийлж эхэллээ.

Ингэснээр  Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ажилладаг төрийн албан хаагчдын автомашиныг Төрийн ордны авто зогсоолд байрлуулахыг хориглолоо. Дээрх гурван  байгууллагын нийт 600 гаруй ажилтан ажил үүргээ хэвийн гүйцэтгэх, ажлын цагаа бүрэн ашиглах, албан ажил гүйцэтгэхдээ хэрэглэх туслах хэрэгслээ эзэмших, ашиглахад нь хүндрэл учирч байгаа учраас ажлын нөхцөл, зайлшгүй шаардлагыг харгалзан үзэхийг хүссэн албан бичгийг УИХ-ын Тамгын газраас Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга П.Батаад  хоёр удаа явуулж, хэлтэс, алба, ажилтнууд удаа дараа санал хүсэлтээ илэрхийлсээр байгаа ч асуудал шийдэгдэхгүй байсаар хориглосон шийдвэр хэрэгжиж эхлээд байгаа аж.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ