Супер боулын хорхойтнууд дургүйцэж буйгаа илэрхийллээ

2019-01-18

Х.ОЮУНБОЛД

АНУ-ын Үндэсний хөлбөмбөгийн лигийн 53 дахь удаагийн “Супер боул”-ын аварга шалгаруулах тэмцээнд зориулсан клипт “MTV” хөгжмийн сувгийн од Жулия Роуз тогложээ. Гэвч “East” телевизээр цацагдсан тус клипт нүцгэлсэн нь зохисгүй үйлдэл гэж цахим ертөнцөд шуугиан дэгджээ. Энэ бичлэг нь ирэх сарын 3-нд АНУ-ын Атланта хотын “Мерседес бенз”цэнгэлдэх хүрээлэнд болох тэмцээнийг үзэхээр хүлээж буй хорхойтнуудын нь дургүйцлийг төрүүлсэн байна. Үндэсний хөлбөмбөгийн лигийн тэмцээнийг АНУ-ын үндэсний баярын нэг гэж тооцдог. Тэмцээн тамирчидын нэр хүндтэй шууд холбоотой. Үүнээс гадна “Супер Боул” тэмцээнийг дэлхийн бусад оронд телевизээр шууд дамжуулдаг юм байна.
Эх сурвалж: mundo.sputniknews.com

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ