Л.Оюун-Эрдэнэ: М.Энхболд даргыг чирч гаргах гэснийхээ төлөө уучлал гуйсан

2019-01-13

С.САРУУЛ

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Ж.Батзандан, Т.Аюурсайхан нарын гишүүд “МАНАН” дэглэмийн эсрэг жагсаалыг хоёр дахь удаагаа зохион байгуулаад байгаа юм. Тэл өчигдөр /2019.01.12/ Сүхбаатарын талбай дээрээс мэдээлэл хийв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын даргаас уучлал гуйсан талаараа Бид эхлүүлсэн тэмцлээсээ ямар ч тохиолдолд ухрахгүй. Би анхнаасаа М.Энхболд гэж хувь хүнтэй тэмцээгүй. Харин бид энэ шударга бус системийг, баялгийг булааж буй дэглэмтэй тэмцэж байгаа. Тийм учраас жагсаал зохион байгуулдаг өдөр Төрийн ордонд орж, М.Энхболд даргын өрөөнд миний бие гишүүдтэйгээ орсон. Тэр үед би М.Энхболд даргыг талбай руу чирч гаргах үйлдэл хийж, төрийн тусгай хамгаалалтын залуустай тулгарч нөхцөл байдал үүссэн. Би тэр үйлдлийнхээ төлөө ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн бол уучлаарай гэж хэлсэн. Би энэ үйлдлийнхээ төлөө уучлал гуйх ёстой гэж бодож байгаа. Бид ёс зүйтэй тэмцдэг байх ёстой. Шаардлагатай үед буруугаа хүлээж сурах хэрэгтэй. Тэрнээс биш би зарчмаасаа хэлж байсан үгнээсээ, М.Энхболд даргыг огцор гэдэг шаардлагаасаа харамсаж уучлалт гуйгаагүй. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралд М.Энхболд дарга хэрэв орж ирээгүй бол ирц бүрдэхгүй нөхцөл байдал бас үүссэн байсан. Энэ бол бодит үнэн. Тэр хүнийг нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт хийгээд ирснийх нь төлөө бас буруутгаж болохгүй” гэлээ.

Мөн УИХ-ын даргыг олонхийн саналаар огцруулдаг болох хуулийн төсөл ирэх долоо хоногийн дөрөв, тав дахь өдөр батлагдана гэсэн мэдээллийг гишүүд өглөө.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • 5 сар

    Энэ новшийн хүмүүс ер нь юул хийгээд байнаа?! М.Энхболд дарга чинь эд нарын дэргэд хангай шиг түшигтэй хүн шиг байгаамаа?!

  • 5 сар

    adilkhan l ulsiin ikh khurliin gishuun shuu dee, turiin tusgaigiinkhan oyun erdened bas khurch bolokhgui gedgee medekh l kheregtei baimaar yum

Холбоотой мэдээ