Богд банкны талаар Ж.Мөнхбат юу гээд хэлчихэв?

2019-01-12

Т.САЙХАН

Улс төрийн тоглолт үргэлжилж, бие биенээ барьж идэх шахаж байсан гишүүд өчигдөр оройхондоо нэгнээсээ уучлалт гуйж эхлэв.  Энэ удаагийн улс төрийн нөхцөл байдал зарим гишүүний багийг нь хуулах шиг болсон. Мөн  олон гишүүдтэй холбоотой баримтууд гарч ирсэн.  Түүний нэг нь УИХ-ын гишүүн Л.Болдын  Богд банктай холбоотой асуудлыг УИХ-ын гишүүн Ж.Мөнбат гаргасан байдаг.  Түүний яриаг хүргэхэд “Хөгжлийн банкнаас та Богд банкдаа 30.8 тэрбум төгрөг авсан гэдэг нь баримтаар үнэн юм билээ шүү. Харилцах дээрээ тавьчихсан.  Мэдрэл чинь зүгээр үү.  Л.Болд оо.  Ийм юм хийсэн хүмүүсийн үг үйлдэлд автаад манай нам хоёр хуваагдаад явж байнаа нь харамсалтай. гэсэн юм. Хөгжлийн банк бол Засгийн газрын харьяа байгууллага. ЗГХЭГ-ын сайд, Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Монгол Улсын тогтвортой хөгжлийн баримтлал, хөгжлийн бодлого төлөвлөлтөд тусгагдсан төслүүдийг санхүүжүүлдэг банк юм. Гэтэл арилжааны банкинд хөрөнгө шилжүүлсэн байгаа юм.  Тодруулбал УИХ-ын гишүүн Л.Болдын Богд банкинд давуу эрх олгосон нь олны анхаарлыг татаж эхэлжээ.

Эх сурвалж:www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ