Жагсаалын үеэр үймээн үүсгэхээр төлөвлөсөн хоёр иргэнийг саатуулжээ

2019-01-12

С.САРУУЛ

УИХ-ын даргыг огцрохыг шаардсан жагсаалыг УИХ-ын нэр бүхий гишүүд Төв талбайд хоёр удаа зохион байгуулсан. Сүүлийнх буюу энэ сарын 10-нд болсон жагсаал олон нийтийг өргөн хүрээнд хамарч, сүүлдээ жагсаал зохион байгуулагчид “Үймээн дэгдэж магадгүй. Хяналтаас” гарлаа гэж мэдэгдсэн нь нийтийг айдаст автуулаад байсан юм. Гэсэн ч цагдаагийнхан жагсаалыг тайван байдлаар тарааж чадсан юм.

Тэгвэл “МАНАН” дэглэмийн эсрэг, монгол түмнийн нэгдэл” эсэргүүцлийн жагсаалын үеэр үймээн самуун дэгдээж болзошгүй  хоёр иргэнийг цагдаагийнхан саатуулжээ. Жагсаалд оролцсон иргэдийн дунд  Говьсүмбэр аймгийн харьяат 23 настай Э болон Сүхбаатар дүргийн 23 настай А нар нь биедээ 22 см урттай 3.5 диаметртэй шар өнгийн цаасан гадаргуутай ф-511, т-78 загварын утаа гаргагч хоёр ширхэг, хорт утааны зориулттай маск нэг ширхэгийг авч явсныг эргүүлүүд илрүүлсэн байна. Нийтийг хамарсан жагсаал цуглааны үеэр үймээн үүсгэж болзошгүй нөхцөл байдал илэрсэн учраас дээрх хоёр иргэнийг саатуулах арга хэмжээ авсан аж. Тэд мэдүүлэгтээ  кино зураг авалтанд ашиглахаар авч явсан хэмээжээ.  Харин цагдаагийнхны урьдчилсан шалгалтаар үймээн дэгдээж иргэдийг турхирч болзошгүй байсан нь тогтоогдсон учраас  нарийн мөрдөн шалгахаар болжээ.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ