Ж.Мөнхбат, Л.Болд нар нэгнээ уучлав

2019-01-12

С.САРУУЛ

Шөнө дөлөөр хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар чөлөөлдөг болох хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын зарим гишүүд нэгнээсээ уучлал гуйлаа.

Пүрэв гаригт төв талбайд жагсагчид сүүлдээ эмх замбараагүй байдал үүсгэж мэдэхээр болж хяналтаа алдаж байгаа талаараа жагсаал зохион байгуулагчдын нэг УИХ-ын гишүүн Л.Болд мэдэгдэхдээ “Н.Номтойбар, Ж.Мөнхбат нар 200 орчим хүн, цэрэг бэлдэж цуст мөргөлдөөн хийх гэж байна. Жагсаал хяналтаас гарч байна” хэмээн ард түмнийг айдаст автуулаад байсан юм.

Тэгвэл тэрээр энэхүү мэдээлэл нь худал байсан хэмээн Ж.Мөнхбат гишүүнээс уучрлал гуйлаа. Мөн Ж.Мөнхбат гишүүн Л.Болд гишүүний Богд банк Хөгжлийн банкнаас 30 тэрбум төгрөг авсан тухай батлагдаагүй мэдээлэл олон нийтэд цацсаныхаа төлөө зөрүүлээд уучлал гуйв. Ийнхүү гишүүдийн ард түмнийг айдаст автуулж, төсвийн мөнгийг хувьдаа завшсан гэх мэдээлэл эцэстээ худал болж таарлаа. Гишүүд нэгнээ уучилсан ч ард түмэн тэдний нэгнээ гүтгэсэн улс төрийн эрх ашгийнх тоглоом болж үлдлээ.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ