Парламент ЖДҮ-чин дөрвөн гишүүнээ хамгаалж, авч үлдлээ

2019-01-11

Т.САЙХАН

Хоёр сарын хугацаанд гацаанд ороод байсан парламент гэнэт амь орж, шөнө дөлөөр хуралдаж эхэллээ.  Өчигдөр үүрийн 04.30 цаг хуралдаж Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын тухай хууль, Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах саналыг дэмжсэн байдаг.  Харин  өнөөдөр ч шөнө дөл хүртэл хэрэлдэж талцах нь тодорхой болов.  Тэд агаарын бохирдол, эрүүл мэндийн салбарын ачаалал зэрэг нийгэмд тулгамдаж буй асуудлыг хэлэлцсэнгүй . ЖДҮХС-гээс зээл авсан гэх асуудлаар хуулийн байгууллагад дуудагдсан дөрвөн гишүүнээ хамгаалж авч үлдэх гэж ийнхүү хоёр хоног шөнө дөл болтол хуралдлаа. Улсын Ерөнхий Прокурорын Газраас УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Л.Энхболд, Л.Дамба-Очир, Г.Солтан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д хүргүүлсэн. Тэгвэл пропурорын байгууллагаас тэднийг ямар үндэслэлээр эгүүлэн татах санал хүргүүлсэн үндэслэлээ ч маш тодорхой танилцуулсан.  Гэсэн ч тэднийг авч үлдэх тохироо аль хэдийнэ хийгдсэн гэдэг нь маш тодорхой байв.    УИХ-ын бие даагч гишүүн С.Жавхлан Түүхэнд  байгаагүй хар хурал болж байна. Дандаа шөнө хуралддаг, дандаа хууль бус зүйл хийдэг. Есөн удаа хуралдахгүй байсан чуулган 10 дахь өдрөө шөнө дөлөөр хуралдсан. Нэг хэсэг нь УИХ-ын даргаа, нөгөө хэсэг нь гишүүдээ чөлөөлье гэж хэрүүл ярьсан ийм заваан чуулганд суухыг би хүсэхгүй байна. Энэ дөрвөн гишүүн шир цаашаа болчихсон. Өөрсдийг нь ярьж байхад нь яриулмааргүй байна. Өнөөдөр өвчлөл ямар их байна гээч, утаа,ядуурал гамшгийн хэмжээнд хүрч, хүүхдүүддээ тэвэрсэн ээж нар уйлж байна. Эдгээр асуудлуудыг шөнийн дөрвөн цаг хуралдъя. Хэзээ Ерөнхийлөгч нь хуралдах вэ.  Яасан ичдэггүй юм бэ. Та нар бүгд зайлцгаа. Та нарт хуурагдаж байгаа үндэсний үйлдвэрлэгчдэд, утаанд хорсоод сууж байгаа залуу хүмүүст наад суудлаа өг. Монголд хэрэгтэй асуудлыг шөнө дөл хүртэл хуралддаг байгаач. Та нараас ичиж байна, ширнүүдээ хэмээн нэлээд итгэл алдсан байдалтай хэлсэн. Одоо шөнө дөлөөр хуралдагчид маань УИХ-ын гишүүн Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдад томилох асуудлыг хэлэлцээд эхэллээ.

Эх сурвалж:www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ