С.Эрдэнэ: Л.Оюун-Эрдэнэ ээ, чамайг ЖДҮ авсан гэдгийг мэднэ шүү

2019-01-11

Т.САЙХАН

УИХ-ын чуулган үргэлжилж байна.  УЕП-ын газраас өргөн мэдүүлсэн дөрвөн гишүүний асуудлыг хэлэлцэж байгаа.  Саяхан УИХ-ын гишүүн Л.Энхболд гишүүний асуудлыг хэлэлцэн авч үлдэхээр шийдлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ,  С.Эрдэнэ нар нэлээд маргалдлаа.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:-Төрийн байгуулалтын байнгын хороог хуралдуулж, Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцмээр байна. Талбай дээр олон хүн ирчихээд хүлээгээд байна. ЖДҮ-гийн асуудал яах вэ.  Энд ирсэн хүмүүсийг ингэж дутуу үнэлснээс болж амаргүй байдал үүсч байсан шүү. Энэ олон хүн зүгээр нэг ирсэн юм биш.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: –Шударга ёс ярьсан. Жүжиг тавьсан энэ үйлдлээ болиосой. Л.Оюун-Эрдэнэ чи ЖДҮ-гийн луйварчин шүү. Өнөөдөр нэг их худлаа цээжээ дэлдсэн баатар болсон. Луйвар хийсэн хүмүүс чинь байж л байгаа ш тээ. Тэгж ярих юм бол ЖДҮ-гээ эхлээд шийдье. Хууль батлах эрх чинь УИХ-ын хэнтэй ч үл хуваалцах бүрэн эрх ш тээ. ҮАБЗ үүрэг өгдөг газар болсон юм уу. Нэг хүний шантааж хийгээд. Тэгвэл тэгнэ, ингэвэл ингэнэ шүү гэх. УИХ хэсэг бүлэг хүмүүсийн шантаажаар ажиллах юм уу. Ямар муухай тэвчээргүй залуу вэ. Чи хүнд заадаг хэн юм бэ. ҮАБЗ хуультай юмаа. УИХ чинь хууль тогтоох дээд байгууллага Монгол Улс чинь парламентын засаглалтай орон. Монгол Улсын Ерөнхий прокурорын оруулж ирсэн асуудлыг шийдээд явуул л даа. Нууц санал хураалт нэртээ бүгд ЖДҮчидээ авч үлдээд, хэсэг бүлэг хүмүүсийн шоу нэртэй юм зохион байгуулаад явах хэрэггүй гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ