М.Энх-Амгалан: C.Зоригийн хэргийг хэрэг биш болгох гээд явж байгаа хүмүүс байгаа шүү

2019-01-11

Т.САЙХАН

Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд дөрвөн гишүүнийг түдгэлзүүлэх асуудлыг танилцуулж байна.  Энэ  үеэр  мөн л С.Зоригийн хэрэгтэй холбоотой асуудал яригдсан.  Тухайлбал УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Гурван хүнийг захиалагчийг нь тодруулахгүйгээр аваачаад хорьчихсон.  Энэ мөн л  хонгилын нэг хэлбэр” гэсэн юм.  Харин Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан “ Энэ хэргийг худлаа болсон, буруу болсон гэж ярьж байна.  Монгол үнэхээр хууль ёстой л орон юм бол гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдсэн асуудлыг УИХ-ын гишүүн битгий хэл  Хууль зүйн сайд хүн ингэж ярих боломж байхгүй.  Ёс зүйгээ бодсон ч хууль ёсоо мэддэг хүний хувьд ч хориотой зүйл.  Гурван шатны шүүхээр шийдэгдсэн зүйлийг одоо энд ярьж улстөржөөд байж хэрхэвч болохгүй. Харин манай байгууллагаас шүүх хурал дээр юу нь яригдаад юу нь үлдсэн бэ гэдэг асуудлыг шалгаж байна.  Гурван янзын эрүүгийн хэргийг үүсгээд явж байна.  Шалгаж тогтоосон зүйлийг бусниулах гээд хэргийг хэрэг биш болгох гээд явж байгаа зүйл ч бий шүү. Мөн албан тушаалаа урвуулан ашиглаж гүйцэтгэх ажиллагаа явуулсан асуудлыг ч шалгаж байна ” гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ