Чуулган: УИХ-ын гишүүн Б.Ундармааг авч үлдлээ

2019-01-11

Т.САЙХАН

ЖДҮХС-гаас зээл авсан асуудлаар АТГ-т шалгагдаж буй УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхээр чуулганы нэгдсэн хуралдаанд санал хураалт явууллаа. Ийнхүү нууц санал хураалт явуулснаар  82.5 хувийн саналаар  УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ.  Энэ үеэр

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:- 65 настай Ч.Улаан ах маань сайд болох гээд гүйж байна. Нэг жилийн өмнө Н.Энхболд, Ө.Энхтүвшин, Х.Баделхан зэрэг 50-иад оны ах нар одоо ах нар нь сайд болчихье гээд л 32-ын бүлгээс сайд болсон. Гэтэл одоо Их хурлын даргын суудал сонсчихсон бололтой. Ах нарыг тэтгэвэрт нь гаргая.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: -Та нар Монголын ард түмний үнэмлэхүй олонхын итгэлийг авсан. Ждүг зүгээр л зээл гэж яриад байна. Уг нь зүгээр л зээл л дээ. Энэ зээлийг давуу эрхээрээ аваад, цааш нь мөнгө хүүлээд явж байгаа чинь гэмт хэрэг мөн шүү дээ. Зохион байгуулалттайгаар хийгдсэн энэ гэмт хэргийг шалгах ёстой. Өөрсдийгөө шударга ёсны баатар гээд байгаа 40 хүний бараг тал нь ждүчин байна. Ард түмний тархийг угаах замаар л та нар оршин тогтнож байна гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ