Ц.Нямдорж VS Ё.Баатарбилэг

2019-01-11


Т.САЙХАН

Өнгөрсөн шөнө болсон УИХ-ын чуулган нэлээд ширүүн боллоо.  Халдашгүй байдлын дэд хорооны туршлагатай ахмад гишүүдийн гаргасан шийдвэрт зарим гишүүд дургүйцлээ илэрхийлсэн.  Түүний нэг нь УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг байв.  Түүний үг болсон УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн хэлсэн үгийг эсрэгцүүлэн хүргэж байна.

 

УИХ-ын Ц.Нямдорж: Ё.Баатарбилэг чи шударга бусын хонгилд нь хэвтэж байсан биз дээ

-Энэ Ё.Баатарбилэг читэр шударга бусын хонгилд нь хэвтэж байгаад гарч ирсэн хүн ш дээ.  Чи мартсан уу тэрийгээ.  Үхэж хатах шахлаа гээд уйлаад байсан.  Сууж байсан чинь үнэн биздээ.  Үүнийг чинь л хэлээд байгаа юм.  Өнөөдөр цуглаан дээр Галданбошигт сангийнхан гээд сэтгүүлчид ярьж байна билээ.  Гуравхан сэтгүүлчийг Засгийн эрхийг хууль бусаар авахыг завдсан гээд 20 гаруй хүн очоод баривчилсан. Бүтэн жил суусан.  Би тэр үеийн ТЕГ-ын дарга Ариунсан,  Ерөнхий прокурорын орлогч Эрдэнэбат эд  нарт хэлж байсан.  Үзэгнээс өөр зэвсэггүй. Гуравхан сэтгүүлч засгийн эрхийг хууль бусаар авна гэж хаашаа харсан юм байдаг юм.  Гэж хэлэхэд шүүх дээр очоод наад хэрэг чинь хэрэгсэхгүй бол гэсэн. Нээрээ л тэгсэн.  Энэ бодитой зүйл. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болчихоод  Улсын Ерөнхий прокурор Улсын Дээд  шүүхийн  шүүгч хоёрыг хөөсөөр байгаад хугацаанаас нь өмнө  булааж авсан.  Тэгээд шинэ  хүмүүсээ томилсон.  Тэр хүмүүс нь шударга бусын хонгилыг бий болгосон.  Тэр дотор хэвтэж байгаад харж  ирсэн нь чи өөрөө.  УИХ-ын даргад чиний нэр ч явж байгаа юм билээ ш дээ. Ашигт малтмалын газрын дарга байсан хүн шоронд өнгөрсөн ш дээ.  Энийг чинь хэлээд байна.  Монголбанкнаас гарсан 100 тэрбум төгрөг гуравхан өдрийн дараа хувьд оччихсон хэргийг шалгахгүй л байна. Энэ чинь шударга ёс юм уу.  Захиалагчийг нь олоогүй байхад гурван хүн шоронд татаж байна.  Үүнийг чинь хонгил гээд байгаа юм.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Таны шир болсон нүүрнээс үнэндээ ичиж байна

-Сурсан зангаараа  баахан хүн  дайрч гүжирдлээ.  Тэр үед би Ц.Нямдорж даргыг таньдаг ч үгүй байсан юм.  Би танд зовлон жаргал яриад уйлаад усан нүдлээд явах хүн мөн үү.  Би танаас нэг л юм асуулаа.  Сүүлдээ Ж.Мөнхбат,  Ё.Баатарбилэг нар УИХ-ын дарга болох гээд явж байна гэнэ үү.  Тийм юм байхгүй ээ.  Ц.Нямдорж гуай.  Шударга ёсын хонгил яриад байсан хүмүүсээс асуух гэсэн юм.  Та бол 2012 оноос хойш олон жил хууль хяналтын байгууллагад ажиллалаа.  Тэр хонгилын хаагуур явж байсан юм бэ.  Ийм хонгил гэж ямар юм байна аа.  Та над руу би уурлаж бухимдаа.  Би таныг мэдэх юм.  Н.Энхбаяр даргыг тойрон хүрээлээд л явж байсан. Ч.Улаан, Ө.Энхтөвшин, Н.Энхболд та нар оймсыг нь гозолзуулаад явахад бүгд л дүрвэж зугатаад байсан биз дээ. Түүний дараа М.Энхболд гэдэг хүнийг тойроод л бүжиглээд байсан.  Одоо дараагийнхаа даргыг тойроод л явах юм. 2020 онд сэлэмний ир нь мохсон гээд арай өөр хүн хараад явж байх вий дээ ах нар аа.  Таны шир болсон нүүрнээс үнэндээ ичиж байна.  Битгий шударга царай гаргаж биднийг загнаад бай.

Эх сурвалж:www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • 7 сар

    Энэ шудрага дүр эсгэгч Нямдорж хэдэн хөөрүү залуусыг турхирч Энхболд оо унагачихаад өөрөө УИХ ын дарга болох гээд хөл нь хөнгөрчихсөн явж байгаа чинь үнэн шдээ. Ичээч!!! Бүр ЖДҮ чдээ хамгаалаад Хүрэлсүх ээ долоочих гээд гүйж багаа чинь бас үнэн. Ичээч!!!

Холбоотой мэдээ