МАН-ын бүлэг: Дөрвөн гишүүнээ явуулахгүй, Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг дэмжинэ

2019-01-10

Т.САЙХАН

МАН-ын бүлэг хуралдаж, дөнгөж сая  шийдвэрээ танилцууллаа.  Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн  “УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг чөлөөлөх тухай Ерөнхий прокурорын хүсэлтийг хэлэлцлээ.  Ингээд УИХ-ын гишүүн Г.Солтан, Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир нарын гишүүний бүрэн эрхийг чөлөөлөх шаардлагагүй гэж үзсэн Халдашгүй байдлын дэд хорооны шийдвэрийг дэмжсэн гэв.   Мөн дээрх дөрвөн гишүүний бүрэн эрхийг чөлөөлөхгүйгээр шалгах боломжтой гэж МАН-ын бүлэг үзсэн байна.  Дараагийн нэг хэлэлцэн шийдвэрлэсэн асуудал нь Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн УИХ-ын даргыг чөлөөлж, томилохтой холбоотой хуулийн төслийг дэмжих шийдвэрийг гаргаад байна

 Эх сурвалж:www.polit.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ