Титаникийг хайх ажиллагааны цаана юу нуугдаж байсан бэ?

2019-01-10

Х.ОЮУНБОЛД

Мөсөн уултай мөргөлдөж живсэн Титаник онгоцны үлдэгдлийг олсон тэнгис судлаач, зурагчин Роберт Баллард 1980 онд ЗХУ-аас нуухын тулд АНУ-ын нууц гэрээнд оруулсан нээлтийнхээ талаар ярьсан байна. Тэрээр “Гэрээнд бичсэнээр түүний даалгавар нь Титаникаас гадна живж, алга болсон АНУ-ын цөмийн зэвсэгтэй шумбагч хоёр онгоцыг оросуудыг оролцуулаад бусад орон олохоос өмнө  олох ёстой байсан” гэж ”СВS”телевизэд ярьжээ. “USS Scorpion”, ”USS Thresher” шумбагч онгоц нь 1960 онд живсэн байна. Эхний онгоцыг далайн гүнд торпед пуужинд өртөж живсэн бол хоёр дахь нь 100 гаруй хүнтэй гишүүнтэй далайн гүнд ачаалал даах туршилтыг хийх үеэр осолджээ. Харин 1980 онд Баллард Титаник онгоцны үлдэгдлийг олохыг зорьж байсан ч хөрөнгө мөнгөөр дутагдаж байж. Тиймээс тэнгис судлаач АНУ-ын зэвсэгт хүчнээс тусламж хүсэхээр шийдсэн байна. Гэвч түүнд эхлээд татгалзсан байна. Учир нь энэ төслийг нь ашигтай гэж үзээгүй ажээ. Гэвч Титаникийг  хайх нь ОХУ-д шумбагч онгоц нь живсэн болохыг мэдэгдэхийг хүсэхгүй байсан АНУ-д энэ нь тэднийг хайхад тохирсон сайхан боломж байв. Тиймээс бид “Тэд миний юу хүссэнийг хийлгэх, хэрэв би  олж чадвал тэдний юу хүссэнийг хийхээр тохиролцож гэрээ байгуулсан” гэж Баллард дурсчээ. Ингэснээр тэнгис судлаач живсэн хоёр шумбагч онгоцыг олж, түүний байр байдал, онгоцны хэсгүүд байгаль орчныг хордуулж байгааг шалгасны дараа далайн усанд хайгуул хийх төхөөрөмжийг Титаникийг хайх ажилдаа ашиглах болсон байна. Тэр гэрээгээ биелүүлсэн ч түүний авсан даалгаварт бодож байснаас нь илүү хугацаа зарцуулжээ. Тиймээс түүнд Титаниктай холбоотой  эрэл хайгуул хийхэд 12 хоног үлдсэн байна. Гэсэн ч живсэн хоёр шумбагч онгоцыг  хайх үеэр сурсан туршлага нь Титаникийг хайж олоход  нь үнэлж баршгүй их туршлага болжээ. Тэнгис судлаач  хайх ажиллагааны үеэр шумбагч онгоцыг олохын тулд түүнээс үлдсэн хог хаягдлаар  ул мөрийг нь хайж олохыг сурсан байна. Ингэснээр Баллард домогт уурын хөлөг онгоцыг найм хоногт хайж олжээ. Харин 1975 онд АНУ-ын өөр нууц ажиллагааны улмаас  ЗХУ-тай үл ойлголцох үндэс суурийг тавьж өгсөн байна. АНУ-ын төв тагнуулын газар Номхон далайн ёроолоос долоон жилийн өмнө живсэн ЗХУ-ын  шумбагч хөлөг онгоцны нэг хэсгийг гаргаж авах ажиллагааг хэрэгжүүлсэн ажээ. Үүнийг нь мэдсэн тэр үеийн социалист их гүрний Батлан хамгаалахын сайд байсан Андрей Гречко АНУ-д суугаа ЗХУ-ын Элчин сайдаас Тагнуулын төв газарт түүний дургүйцэж байгаа болон энэ ажиллагааг зогсоохыг шаардаж байгааг хүссэн байна. АНУ-ын энэ ажиллагаа нь 1975 оны сүүлч хүртэл үргэлжилсэн улс төрийн маргааныг дэгдээсэн ажээ. Эцэст нь Вашингтон АНУ-ын Тагнуулын төв газар “Женнифер” хэмээх нууц ажиллагааг хэрэгжүүлж байснаас гадна далайн ёроолоос шумбагч онгоцны нэг хэсэг төдийгүй ЗХУ-ын зургаан далайчны сайн хадгалагдсан цогцсыг гаргаж ирэх боломжтой байсан болохыг хүлээн зөвшөөрсөн байна. Гэвч ЗХУ-ын үзүүлж байсан дарамт шахалтын улмаас энэ ажиллагааг хойшлуулжээ. Ингэснээр талуудын хоорондын зөрчил багассан ч одоог хүртэл энэ хэрэг шийдвэрлэгдээгүй байна.

Эх сурвалж: www.polit.mn

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ