Дугуйн Ази тивийн аваргын тэмцээн өнөөдөр эхэллээ

2019-01-10

Ч.ГАНТУЛГА

Индонез улсын нийслэл Жакарта хотноо дугуйн Ази тивийн аварга шалгаруулах 39 дэх удаагийн тэмцээн өнөөдөр эхэлж байна. Энэ удаагийн тэмцээнд манай улсаас хоёр тамирчин уралдах юм. Ханан тойргийн /TRACK/ төрлөөр Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо, Монголын дугуй холбооны шигшээ багийн тамирчин ОУХМ Б.Тэгшбаяр, ОУХМ С.Жамбалжамц нар эх орноо төлөөлж байна. Б.Тэгшбаяр өнөөдөр Монголын цагаар 20:00 цагт тэмцээнээ эхлэх юм байна. Харин С.Жамбалжамц маргааш өглөө 08:00 цагаас гараанаас гарна. Тэмцээний сүүлийн өдөр Б.Тэгшбаяр дахин “Point race” буюу оноо цуглуулах уралдаанд оролцсоноор уралдаанаа дуусгах аж.

Эх сурвалж: www.polit.mn  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ