Мүн Жэ Ин цөмийн зэвсэг хураах ажиллагааг хурдавчлахыг уриаллаа

2019-01-10

Х.ОЮУНБОЛД

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин Хойд Солонгосыг олон улсын хоригийг цуцлуулахын тулд цөмийн зэвсгээ хураах ажиллагааг хурдавчлахыг уриалсан байна. Тэрээр “Хойд Солонгос олон улсын хоригтой холбоотой асуудлыг  шийдвэрлэхийг хүсч байвал цөмийн зэвсгээ хураахын тулд хүчтэй арга хэмжээ авах шаардлагатай” гэж энэ жил хийсэн анхны хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ. Тухайлбал, Өмнөд Солонгос АНУ-тай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх, Солонгосын хойгийн зөрчлийг бууруулахад өөр орнууд оролцох, удирдагч Ким Жон Уныг ерөнхийлөгч Доналд Трамптай хийх уулзалтынхаа дараа Сөүлд айлчлах боломжтой гэж найдаж буйгаа илэрхийлсэн байна. Өнгөрсөн жил хоёр Солонгос гурван удаа уулзалт хийсэн. Хамгийн сүүлчийнх нь өнгөрсөн есдүгээр сард Пхеньянд болсон юм.

Эх сурвалж: mundo.sputniknews.com

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ