ҮАБЗ-ийн гишүүд протоколтой уулзах уу?

2019-01-10

Т.САЙХАН

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар тэргүүтэй хүмүүс УИХ-ын дарга М.Энхболдтой уулзсаныхаа дараа мэдээлэл хийлээ.  УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй зөвлөлийг 16:30 цагт хуралдуулах шийдвэрлэлээ. Үүнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга М.Энхболд нар оролцоно гэлээ.   Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар улс төрд үүссэн нөхцөл байдлыг хэлэлцэх юм байна.    Тэгвэл өнөөдөр /01.10/ Төрийн гурван өндөрлөг албан ёсоор протоколтой уулзах цаг нь болжээ. Тэд өмнө нь протоколгүй албан бусаар хэд хэдэн удаа уулзаж байсан ч ямар нэгэн үр дүнд хүрээгүй билээ.

Эх сурвалж:www.polit.mn 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ