Зургаар нь ховор өвчнийг оношлох софтвэйр бүтээжээ

2019-01-10

Х.ОЮУНБОЛД

Өвчтөний оношийг нүүрнийх нь зургийг ашиглан өвчнийг илрүүлдэг софтвэйр “Deep Gestalt” программыг бүтээсэн байна. Ялангуяа, энэ программын тусламжтайгаар ховор тохиолддог өвчнийг илрүүлж оношлох боломжтой ажээ.     Энэ программыг бүтээснээр өвчний 91 хувийг зөв оношилсон байна. Харин түүнийг хэрэглэж эхэлснээс хойш гарсан үр дүнгийн талаар “Nature Medicine” сэтгүүлд нийтэлсэн байна. Түүнчлэн дэлхийн хүн амын найман хувь нь ховор тохиолддог өвчин тусдаг гэнэ. Гэхдээ ихэвчлэн энэ өвчнөөр өвчилсөн хүний нүүр царайд ямар нэгэн ул мөрөө үлдээдэг ажээ. Тухайлбал, генетикийн нөхцөл байдалд биеийн хөгжил, өсөлтийг удаашруулж, нүд нь томордог “Нунан” хам шинжит өвчин,  ген нь Х хромосомтой нэгдэж хувиралд орсноор үүсдэг оюуны хомсдлын өвчин туссан хүний нүд бүйлсэн хэлбэртэй болж, жижиг сахалтай болдог талаар “Science” сэтгүүлд бичсэн байна. Нүүрэнд илэрдэг шинж тэмдэг нь генектикчдэд энэ төрлийн өвчнийг эртнээс хялбар аргаар илрүүлэхэд нь туслах мэдээллийг өгдөг ажээ. Тиймээс хиймэл оюун ухаантай энэ шинж тэмдгийг таних чадвартай программыг бүтээж туршсан гэж “Nature Medicine” сэтгүүлд бичжээ. Эрдэмтэд “Deep Gestalt” программыг 200 гаруй ховор эмгэг туссан өвчтөний 17 мянга гаруй нээлттэй мэдээлэлд тулгуурлан туршсан байна. Дараа нь энэ программыг 100 гаруй генетикийн өөрчлөлттэй, хоорондоо ялгаатай хам шинж өвчинтэй ямар хүчин зүйл холбоотой болохыг гүнзгийрүүлэн судлах судалгаандаа ашиглажээ. Туршилтад 502 шинэ зураг оролцуулснаас хүний нүүр царайгаар өвчнийг нь оношлох зорилгоор бүтээсэн Deep Gestalt” программ нь хам шинжит өвчний 91 хувийг амжилттай оношилж тогтоосон байна. Харин эрдэмтэд бизнес эрхлэгчид, даатгалын албаны ажилтан нүүрний зураг авснаар өвчнийг оношлох боломжтой энэ программыг  буруугаар ашиглаж болно гэж үзжээ. Түүнчлэн “Deep Gestalt” программ шиг төхөөрөмжийн хэрэглэх, хуваарилалтыг зохих ёсоор нь хийх нь чухал болохыг сануулсан байна.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ