Дуучин С.Гантогоо утааны эсрэг тэмцэнэ

2019-01-10

Ч.Тулга

“Яг түүн шиг” шоугаар үзэгчдийн танил болсон дуучин С.Гантогоо утааны эсрэг тэмцэхээ илэрхийлжээ. Тэрээр Солонгос улсад ажиллаж амьдарч буй залуусын төлөөлөлтэй нэгдэж, сагсан бөмбөгийн тэмцээнийг энэ сарын 20-нд зохион байгуулах гэнэ. Тэмцээнд дуучин залуугаас гадна мэргэжлийн тулаанч М.Нандин-Эрдэнэ, реппер Gee, дуучин Б.Маралжингоо зэрэг уран бүтээлчид оролцох юм байна. Харин тэмцээнээс олсон ашгийг Сонгинохайрхан дүүргийн эмнэлгүүдэд утлагын аппарат авахад зарцуулах аж.

Эх сурвалж: Polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ