Ким Жон Уны айлчлал өндөрлөлөө

2019-01-09

Х.ОЮУНБОЛД

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны БНХАУ-д хийсэн айлчлал өндөрлөж Пхеньян руу буцсан гэж “Ёнхап” агентлаг мэдээллээ. Түүний суусан галт тэрэг орон нутгийн 14:08 цагт хөдөлсөн бөгөөд Пхеньянд маргааш 10:00 цагт очих юм байна. Тэрээр явахынхаа өмнө ерөнхийлөгч Ши Жиньпинтэй өдрийн зоог барьжээ. Харин үүний өмнө тэдний хийсэн хурлын талаар хэн нь ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй. Хурлын дараа Ши Жиньпин Ким Жон Уны төрсөн өдрийг тохиолдуулан бэлэг өгчээ. Хойд Солонгосын удирдагч дөрөв дэх удаагаа БНХАУ-д айлчилж байгаа нь энэ юм. Тэрээр өмнө нь өнгөрсөн жилийн гуравдугаар сарын 25-28-нд албан ёсны бус айлчлал хийсэн нь 2011 онд төрийн эрхэнд гарснаас хойшхи анхны айлчлал болжээ. Дараа нь тавдугаар сарын 7, 8-нд, гурав дахь айлчлал нь өнгөрсөн зургадугаар сарын 19, 20 байлаа.

Эх сурвалж: europapress.es

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ