ҮМТ: “МАНАН” дэглэмийн эсрэг тайван жагсаалд багш, эмэгтэйчүүдийг уриаллаа

2019-01-09

Б.ТӨГС

“МАНАН” дэглэмийн эсрэг тайван жагсаал маргааш орон нутаг даяар 12:00 цагт зэрэг эхэлнэ. Энэ жагсаалд ирж нэгдэхийг уриалсан хэвлэлийн бага хурлууд Үндэсний мэдээллийн төвд боллоо. “Хохирогчдын холбоо” ТББ болон иргэдийн төлөөлөл хамтран эмэгтэйчүүд, ээжүүд энэ жагсаалд оролцохоо мэдэгдсэн юм. “Маргаашийн тэмцэл бол түүхэн хариуцлагатай хувьсгал байх болно. Өдөр ирэх тусам эрх баригчдын талаар маш олон баримтууд ил болж байна. АТГ-т олон хүн шалгагдаж байна. Энэ бүхнийг бид тогтолцоогоор нь халах ёстой. Тиймээс та бүхнийг жагсаалд идэвхтэй оролцохыг уриалж байна” гэж “Хохирогчдын холбоо” ТББ-ын тэргүүн Х.Оюунцэцэг хэллээ. Мөн маргаашийн жагсаалд 10 мянга гаруй багш нэгдэхээр болсныг Багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдэгдэв. Орон нутагт зэрэг эхлэх жагсаалуудад багш нар эцэг эхчүүд, шавь нараа идэвхтэй оролцуулаарай гэж уриаллаа.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ