ҮМТ: Ард түмний хяналтын төвд 1000 гаруй гомдол иржээ

2019-01-09

Б.ТӨГС

“Иргэдийн шударга шүүх” ТББ, Ард түмний хяналтын төвөөс Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ. Ард түмний хяналтын төв байгуулагдсанаас хойш төрийн албан хаагчидтай холбоотой 1000 гаруй гомдол ирсэн гэв. Тус байгууллага хамгийн сүүлд Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын үүрэг гүйцэтгэгч Сүнжидмаа гурван албан хаагчийг үндэслэлгүйгээр ажлаас халсан асуудал дээр ажиллаж шийдвэрлэсэн гэж мэдээлэв. Нэг их эмч, хоёр сувилагчийг ажлаас хууль бусаар халсныг шүүхээс тогтоож, нөхөн төлбөрт 25 сая төгрөгийг улсын төсвөөс олгох шийдвэр гаргасан гэлээ. Энэ мэтчилэн 1000 гаруй гомдлыг шийдвэрлэсэн 40 гаруй тэрбум төгрөгийг буруутай хүмүүсээр төлүүлэхийн төлөө ажиллана гэсэн юм. Төрийн албанд танил хүмүүсээ томилдог, иргэдийг хохироодог гомдлыг 19001210 утсаар хүлээн авч байгаа юм байна.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ