Оскарт нэр дэвшсэн шилдэг кино

2019-01-08

Х.ОЮУНБОЛД

Шилдэг жүжигчин, кино шалгаруулдаг “Оскар” кино наадам ирэх сарын 24-нд болно. Цаг хугацаа өнгөрөх тусам шилдгүүдээ танилцуулдаг энэ жагсаалтад шинэ нэр нэмэгдэж зарим нь олон нийтийн санал, шүүмжээр хасагдаж байна. Харин одоогоор “Fotogtramas.es” цахим хуудаст бичсэнээр энэ жагсаалтад байгаа нэр хүндтэй шагналыг хүртэх магадлалтай шилдэг киноны жагсаалтыг танилцуулъя.

 “Ногоон ном”

-Шилдэг киноны жагсаалтад эхний байрт “Алтан бөмбөрцөг” кино наадмаас шилдэг инээдмийн, хөгжимт шагналыг хүртсэн “Ногоон ном” кино бичигджээ. Энэ кинонд жүжигчин Али Махаршела, Мортенсон Вигго нар тоглосон байна.

“Bohemian Rhapsody”

“Queen” хамтлагийн дуучин Фредди Меркуригийн тухай өгүүлдэг энэ кино “Алтан бөмбөрцөг” кино наадмаас шилдэг киноны шагналыг хүртсэн.  Мөн энэ киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Рами Малек тус наадмын драмын киноны шилдэг эрэгтэй жүжигчнээр шалгарсан юм. Түүнчлэн энэ кино нь драмын шилдэг төрөлд өрсөлдсөн  “Од төрсөн нь”, “Эрх мэдэл” киног ардаа орхиж шилдэг драмын киноны шагналыг авсан байна. Харин “Оскар”-т яах бол.

“Эрх мэдэл”

Найруулагчаар нь Адам Маккей ажилласан энэ кино Оскарт нэр дэвшиж байгаа жагсаалтад хожуухан ч гэсэн хүчтэй орж ирсэн кино. “Алтан бөмбөрцөг” кино наадамд шилдэг кино, шилдэг жүжигчин, шилдэг туслах дүрийн жүжигчин төрөлд өрсөлдсөн. Харин хэдэн жилийн өмнө Маккей ”Оскар”-ын шилдэг зохиолчийн шагналыг “Том мөрий” киногоор авч байжээ. Харин энэ жил энэ хоёр төрөлд амжилтаа давтах магадлалтай байгаа ажээ.

“Од төрсөн нь”

Дуучин Леди Гага дууг нь дуулж гол дүрийг нь бүтээсэн энэ кинонд найруулагч Брэдли Купер найруулагчаар ажилласан. Харин “Алтан бөмбөрцөг” наадамд таван төрөлд өрсөлдсөн ажээ.

The Favourite

Грекийн найруулагч Лантимос Иоргос Их Британийн  хатан хаан Аннагийн хаанчлалын үеийн тухай өгүүлдэг киноны найруулагчаар ажилласан. Энэ кино Венецийн кино наадмаас шагнал хүртсэн. Гол дүрийг бүтээсэн жүжигчдийн их хөдөлмөр энэ шагналыг авахад хүргэсэн ажээ.

Мари Поппинс эргэж ирсэн нь

Хэнд ч хэлээгүй хүүхэд асрагчийн шинэ түүхийг өгүүлдэг алдарт кино буцаж ирлээ. Гэхдээ бидний ихэнх нь энэ киног төсөөлж үздэг. Энэ кино “Алтан бөмбөрцөг” наадамд нэр дэвшсэн юм. Мөн Эмили Блантын жүжиглэлт биднийг галзуу Поппинсийг “Оскар”-ын төрөлд нэр дэвшихийг харна гэж бодоход хүргэдэг гэж цахим хуудаст бичсэн байна. Түүний өмнө энэ дүрийг бүтээсэн жүжигчин “Оскар”-аас таван удаа шагнал хүртэж, 13 удаа энэ наадмын төрөлд нэр дэвшиж байжээ.

Энэ жагсаалтад “Ром”, “Хар ирвэс”, ”КК бүлэгт нэвтэрсэн нь”, “Firs man”, ”The Mule”, “If Beal street could talk” кино орсон байна.

Эх сурвалж: fotogramas.es

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ