Британид Скрипалиудын хэрэг гарахаас өмнө хортой бодисын асуудлаар мэргэшсэн шинжээчдийг хөлсөлж байсныг хакерууд олж мэджээ

2019-01-09


Солсберид Скрипалиудыг хордуулсан газрыг цэвэрлэж эхэлжээ. Архивын гэрэл зураг

Д.ЭНХЭЭ

Integrity Initiative төслийн ажилтнууд Солсберийн хэрэг явдал гарахаас хэдэн жилийн өмнө Британийн батлан хамгаалах чадварыг бэхжүүлэхэд цочроо бий болгохын тулд ямар нэг “сүйрэл” зохион байгуулах хэрэгтэй хэмээн мэдэгдэхийн хамт Их Британиас оросын дипломатуудыг хөөж гаргахыг уриалж байсан тухай баримтуудыг Anonymous-ын хакерууд нийтэлсэн талаар РИА-Новости мэдээлжээ.

Энэ төслийн ажилтнууд химийн зэвсгийн мэргэжилтнүүдийг ажилдаа татан оролцуулж байсан эсэх, мөн Скрипалийн хөрш болон элсүүлэгчтэй холбоотой байсан эсэхийг тодруулж байгаа аж.

Anonymous-ынхны нотолж байгаагаар Британи улс Европын улс орнуудын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох, ОХУ-ын эсрэг мэдээллийн дайн явуулахын тулд ашигласан байж болох Integrity Initiative төслийн тухай материалыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард анх нийтэлжээ. Британийн эрх баригчид нийтэд ил болгосон эдгээр баримт бичгийн талаар зарим тайлбартайгаар үнэн бодитой болохыг нотолсон байна.

Саяхан cyberguerrilla.org сайтад Anonymous-ын нэрийн өмнөөс шинэ баримтуудыг дэлгэж тавьсан бөгөөд зохиогчдынх нь нотолж байгаагаар тэдгээр нь мөн л Integrity Initiative төсөлд хамаатай ажээ. Энэ бол RT, Sputnik  зэрэг оросын медиа бүтцийн үйл ажиллагааны тухай бэлтгэсэн илтгэлд төлбөр хийсэн данс болон бусад баримт бичгийн тухай өгүүлж байгаа хэрэг. Нийтлэгдсэн баримт бичгүүдэд мөн Солсберийн хэрэг явдлын тухай өгүүлсэн байжээ.

Английн энэ хотод Тагнуулын ерөнхий газрын офицер асан Сергей Скрипаль, түүний охин Юлия нарыг хордуулснаар олон улсын томоохон дуулиан үүссэн билээ. Энэ хэрэгт Лондон орос улсыг буруутгадаг. Москва үүнийг эрс үгүйсгэдэг. ОХУ буруутай болохыг нотлох ямар нэгэн баримт байхгүй болохоор “Скрипалийн хэрэг” харсаар байтал задарч байна хэмээн Гадаад хэргийн яамны тэргүүн Сергей Лавров мэдэгдсэн.

 

Давтах хэрэгтэй

 

Өнөөдөр нийтлэгдсэн баримт бичгийн дунд бүр 2015 онд Виктор Мадейрагийн бэлтгэсэн материал байна. Мадейра бол Integrity Initiative-ийн санхүүжүүлдэг “Төрийн удирдлагын хүрээлэн”-гийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан.

Уг баримт бичигт ОХУ-ын эсрэг авах хэд хэдэн багц санал агуулж байгаагийн дотор “Аль болох олон улс орноос оросын Агаарын цэргийн болон Тэнгисийн цэргийн хүчний бүх тагнуул, атташе нарыг нэгэн зэрэг хөөж гаргах” санал байгаа ажээ. Лондон зөвлөлтийн 105 дипломатыг хөөж гаргасан 1971 оны FOOT ажиллагааг давтаж байгаа хэрэг гэж Мадейра үүнийг үзжээ.

Солсберийн хэрэг явдлын дараа оросын дипломатууд Их Б Integrity Initiative ритаи болон бусад хэд хэдэн улс орныг орхиж явсан билээ.

“Төрийн удирдлагын хүрээлэн”-гийн захирал Кристофер Доннелли 2018 онд цэргийн тагнуулын мэргэжилтний бүлгийн хорооны даргын цол хүртжээ. Энэ бие бүрэлдэхүүн цэргийн тагнуулыг бүхэлд нь хариуцахаар 2014 онд үүсэн байгуулагдсан ажиглах, тагнан судлах британийн нэгдүгээр бригадын бүрэлдэхүүнд багтдаг. Хакерууд үүнийгээ нотлохын тулд уг албан тушаалд томилох зөвлөмжийн тухай файлыг байршуулжээ.

2016 онд Их Британийн зэвсэгт хүчний нэгдсэн командлалын удирдагчийн албан тушаалыг орхисон генерал Ричард Бэрронтой хамт Доннелли ОХУ-ын эсрэг британийн хүчин зогсоход бэлэн байдлын тухай сэтгэл түгшээсэн үнэлгээг мөн оны аравдугаар сард өгч байсныг өөр нэгэн баримт гэрчилж байна.

“Хэрвээ хүмүүсийг цочроож, хариу шаардахуйц ямар нэгэн сүйрэл эс тохиолдох аваас засгийн газар асуудлыг ухаарч, улс төрийн орон зайд түүнийг гаргаж тавихаас өөр аргагүйд хүргэх тийм арга замыг бид эрж олох хэрэгтэй <…>. Бид нэг бол мэтгэлцээнийг эхлүүлэх, нэг бол бидний эгдүүг хөдөлгөж, үйлдэхээс өөр аргагүйд хүргэх ямар нэг аймшигт зүйлийг хүлээх, ийм л дүгнэлт надад байна”-хэмээн Доннелли бичжээ.

Үүний дараа тэр Портон-Даун дахь цэргийн лабораториос химийн болон биологийн зэвсгийн шинжээчийг цэргийн тагнуулын мэргэжилтнүүдийн бүлэгт элсүүлж оруулсан хэмээн Anonymous бичсэн байна.

Солсберитэй ойрхон орших чухам энэ лабораторид химийн зэвсэг, тухайлбал, Лондоны гаргасан баримтаар Скрипаль нарыг хордуулсан, Британид “Новичок” хэмээн нэрлэж байгаа, тархи-мэдрэлийн бүлэгт хамаарах химийн хорт бодис бэлтгэж байсныг сэжиглэж байгаа тухайгаа ОХУ нэг бус удаа мэдэгдэж байсан.

Тэрхүү Портон – Даунд Скрипаль нарыг хордуулсан бодисын шинжилгээг хийсэн билээ.

 

Iris ажиллагаа

 

2018 оны гуравдугаар сард Солсберид хордуулсан хэрэг гарахад түүний эргэн тойрон дахь мэдээллийн кампанид Integrity Initiative төсөл идэвхтэй оролцож эхэлсэн. Тухайлбал, уг төсөл олон нийтийн мэдээллийн томоохон хэрэгсэл, нийгмийн сүлжээнүүдийг судлуулахаар Harod Associates компанийг татан оролцуулж, энэ төслөө “Iris ажиллагаа” хэмээн нэрлэсэн байна.

Энэ хөтөлбөрийн хүрээнд бэлтгэсэн гэж хакеруудын үзэж байгаа 25 баримтыг өнөөгийн байдлаар тэд байршуулжээ. Эдгээр нь британи, америк, оросын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр хэрэг явдлын тухай нийтлэгдсэн нийтлэлийн тоо хэмжээ, хэрхэн мэдээлж байгаа тухай илтгэлүүд, янз бүрийн улс орны нийгмийн сүлжээнд энэ сэдвээр гарсан нийтлэлүүдийн анализ зэрэг ажээ.

Anonymous мөн британийн Гадаад хэргийн яаманд мэдээллийн тэмцлийн асуудал хариуцсан Энди Прайсын захидлыг нийтэлжээ. “Зөвхөн итгэлт хамтран зүтгэгч, түншүүдэд” зориулсан уг захидлыг 2018 оны дөрөвдүгээр сард бичжээ. Захидалд болсон хэрэг явдлын талаар оросын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр хэрхэн мэдээлж байгаа тухай анализ агуулсан бөгөөд Москва нийгэмд буруу мэдээлэл өгөхийг эрмэлзэж байна гэсэн дүгнэлт хийжээ. Үүнээс хойш тун удалгүй оросын дипломатууд Лондонг орхиж явсан.

“2015 оны нэгдүгээр сарын 13-нд боловсруулсан Мадейрын төлөвлөгөө аажмаар 2018 оны дунд гэхэд хэрэгжсэн” – хэмээн хакерууд мэдээлжээ.

 

Тохиолдлын&#8221; ярилцлага

 

Сирид химийн зэвсэг хэрэглэсэн хэргээр өдөөн хатгалга үйлдэх ажиллагааг зохион байгуулсан асуудлаар Москва болон Дамаскт буруутгадаг “Цагаан дуулгатнууд”-ын төлөөлөгчидтэй 2018 оны долдугаар сард хийсэн уулзалтад Anonymous-ын баримтаар болон тэдний мэдэгдэж байгаагаар Скрипаль нарыг элсүүлэгч, тэдний хөрш болох Пабло Миллер оролцсон байна. Уулзалт “Төрийн удирдлагын хүрээлэн”-д болсон тухай нийтлэлд дурджээ.

“2018 оны аравдугаар сар. Эзэн хааны танкийн дөрөвдүгээр хороонд Миллертэй хамт алба хаасан Марк Урбан “хордуулах ажиллагаа” болохоос хагас жилийн өмнө огт санаандгүй тохиолдлоор Скрипальтай хийсэн ярилцлага бүхий номоо хэвлүүлжээ. Дүгнэлт ойлгомжтой.”-хэмээн Anonymous-ын нийтлэлд онцолсон байна.

Би-би-си-гийн сэтгүүлч Марк Урбаны бичсэн Skripal Files номын тухай өгүүлж буй хэрэг. 1983 онд сэтгүүлчийн алба хашихын өмнө тэр танкийн хороонд есөн сар алба хааж, дараа нь дөрвөн жил нөөцөд байсныг түүний намтар гэрчилж байна. Сэтгүүлчийн өөрийнх нь хэлснээр түүнд Скрипальтай хийсэн ярианы нийтдээ арван цагийн бичлэг байжээ.

“Цагаан дуулгатнууд” байгууллага өөрийн зорилгоо улс төрийн хувьд төвийг сахиж, дайны үйл ажиллагаанд оролцохгүйгээр Сирийн энгийн хүн амыг хамгаалах явдал хэмээн мэдэгддэг.

Цагаан дуулгатай хүмүүс нуранги дороос хүүхдүүдийг аварч байгаа тухай видео бичлэгүүд интернетэд сүүлийн жилүүдэд ихээхэн гарах болсон. Гэхдээ үүний зэрэгцээ өнөөх “Цагаан дуулгатнууд” “хэлмэгдсэн” хүмүүсийн нүүрийг будаж янзлан, юу гэж хэлж ярихыг нь зааж байгаа найруулга тавил бүхий бичлэг ч бас гарах болсон. Түүгээр ч барахгүй “аврагчид” зэвсэгтэй, цэргийн дүрэмт хувцастай байгаа бичлэг бүхий хэд хэдэн материалыг сирийн сэтгүүлчид үзүүлсэн байна.

Сирийн эрх баригчдыг харлуулах гэсэн мэдээллийн томоохон кампанит ажиллагааны элемент хэмээн “Цагаан дуулгатнууд”-ын үйл ажиллагааг оросын Гадаад хэргийн яам нэрлэжээ. “Цагаан дуулгатнууд” байгууллагын гишүүд бол үнэн хэрэгтээ “Аль-Кайда”-гийн талынхан хэмээн Сирийн ерөнхийлөгч Башар Асад мөн мэдэгджээ.

Өнгөрсөн оны сүүлээр “Цагаан дуулгатнууд”-ын гишүүдийг Сири улсаас гаргасан бөгөөд тэдний зарим нь Британи руу явсан юм байна.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ