Иогоор хичээллэснээр үрчлээнээс сэргийлж болно

2019-01-08

Х.ОЮУНБОЛД

Цаг хугацаа урсан өнгөрч байгаагийн нэг нотолгоо нь бидний нүүрний уян хатан байдал алдагдаж байгаагаар нотлогддог. Харин нүүрний иог хийх нь үрчлээнээс сэргийлж, нүүрийг залуужих үйл явцыг идэвхжүүлдэг ажээ. Гэхдээ зөвхөн энэ ч биш нүүрний саажилт, тархиар хатгах тохиолдолд нөхөн сэргээхэд тусалдаг байна. Хүний нүүр биеийн бусад хэсэгтэй адил 46 булчингаас бүрддэг. Цаг хугацаа өнгөрөх тусам уян хатан чанараа алдаж үрчлээ үүсэх, нүүрний арьс унжихад хүргэдэг учраас чангаруулах шаардлагатай болдог байна. Тиймээс мэс засал эмчилгээнээс зайлсхийж сүүлийн үед нүүрний дасгал иог хийх хандлага буцаж иржээ. Ингэснээр бие, оюун ухаантай хосолсон массажтай төстэй дасгал нь биеийн бусад хэсэгтэй ажиллаж хөгжүүлэх, сунгах боломжийг олгож байна. Энэ талаар Испанийн Мадрид хотод төвтэй япон багш Майко Тахара “Спутник” агентлагт өгсөн ярилцлагынхаа үеэр “Хүмүүсийн ихэнх нь нэг зуршилтай байдаг. Тухайлбал, нэг талаараа хоолоо зажлах, нэг хэв маягаар инээх гэх мэт. Энэ нь нүүрний булчин бусад булчингаасаа илүү ажиллахад хүргэдэг. Харин нүүрний иог нь бүгд жигд ажиллахад тусалдаг” гэж ярьсан байна. 15-30 минут хийдэг дасгал нь зөвхөн нүүр хөгшрөхөөс урьдчилан сэргийлэхээс гадна зовхи, арьс унжихад үр дүнтэй нөхөн сэргээх боломжийг олгодог ажээ. Ингэснээр булчингийн байрлалыг сэргээх, цусны эргэлтийг ажиллагаанд оруулах аргыг хайхаас гадна иогоор хичээллэдэг хүний тархинд сайнаар нөлөөлдөг байна. Түүнчлэн бухимдлын шинж тэмдгийг арилгах, нүүрний хөдөлгөөнийг нөхөн сэргээхэд тусалдаг гэнэ. Майко Тахара “Би нүүрний иог хийх нь өөрийгөө нээн илрүүлж байна” гэж боддог. Та амьсгалах хэрэгтэй, энэ нь таныг тайвшруулна. Үүнээс гадна өөрийн дотоод ертөнцтэйгөө холбогдож чадна” гэв.

Эх сурвалж: mundo.sputniknews.com

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ