АТГ болон Ерөнхий сайдад гомдол хүргүүллээ

2019-01-08

Д.ЧИМЭГ

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос ЖДҮХС-гийн зээлийн талаар “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ. Тус холбооны гүйцэтгэх захирал Б.Батдэлгэр “Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон АТГ-т ЖДҮХС-гийн зээл олголтын асуудалтай холбогдуулан төсөл сонгон шалгаруулах хорооны бүрэлдэхүүнийг шалгуулахаар гомдол гаргаж байна” гэсэн юм. Тэрээр “УИХ-ын гишүүн, сайд дарга нарын авсан зээлтэй холбоотойгоор ЖДҮХС-гийн төсөл сонгон шалгаруулах хорооны гишүүн буюу ХХААХҮЯ-ны гурав, ЖДҮХС-гийн гурван гишүүн мөн олон нийтийн байгууллага буюу “Их өгөгдлийн сан” ТББ-ын нэг гишүүн гэсэн долоон хүн яг ямар шалгуураар дээрх 134 аж ахуйн нэгжид зээл олгосон бэ гэдгийг шалгуулахаар гомдол гаргаж буй. Энэ хүмүүс шалгаруулалтыг үнэн, шударгаар хийгээгүйгээс өнөөдрийн энэ байдал үүсч, жинхэнэ үйлдвэрлэгч, баялаг бүтээгчид хохирч байна хэмээн хурлыг зохион байгуулагчид онцлов. Тус холбооноос гаргасан гомдолд ЖДҮХС-гийн зээлийг хууль дүрмийн дагуу хурдан шийдэж өгөхийг хүсч байна хэмээн үйлдвэрлэгчид ярьж байна. Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж зээл авсан этгээдүүдийн зарим нь тус сангаас авсан зээлээ эргүүлэн төлсөн гэдэг. Тэгэхээр санд төвлөрсөн мөнгийг төсөл бичсэн компаниудад зохих шалгуурыг үндэслэн олгохыг баялаг бүтээгчид шаардаж байгаа аж.

Эх сурвалж: www.polit.mn

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ