Г.Чимгээ: Охины маань цамц солигдсон байсан

2019-01-07

С.САРУУЛ

Боловсрол суваг телевизийн “Мongolian next top model” нэвтрүүлгийн оролцогч Ч.Чамин-Эрдэнэ харамсалтайгаар амиа алдсан хэрэг гараад байгаа юм. Өнгөрсөн баасан гаригт нэвтрүүлгийн шүүгч, оролцогчид албан ёсны байр сууриа илэрхийлсэн. Нэвтрүүлгийн  шилдэг оролцогчдийн нэг Ч.Чамин-Эрдэнэ харамсалтайгаар амиа алдсан талаар “Боловсрол” телевизийн ерөнхий продюсер Ч.Мядагмаа “Бид маш их цочирдож, харамсаж байна. Талийгаачийн гэгээн дурсгалыг хүндэтгэж, ар гэрийнхнийх нь хүсэлтээр нэвтрүүлгээ багагүй хугацаанд завсарласан ч ээжийнх нь хүсэлтээр  үргэлжлүүлж байгаа. Мөн талийгаачийн дүрсийг хасахгүйгээр нэвтрүүлгээ гаргасан” гэлээ. Мөн энэ үеэр шүүгч Э.Энхболд “Талийгаачтай нэг агентлагт ажиллаж байсан учраас сайн мэднэ. Гэнэн цайлган, ур чадвартай модель байлаа. Бидэнд хүнд цохилт боллоо. Гэтэл шүүгч, оролцогчид руу  дайрсан, хэт нэг талыг барьсан мэдээлэл тарж байгаа харамсаж байна” гэсэн юм.  Мөн  нэвтрүүлгийн оролцогчид бие биенээ үзэн ядаж аминд нь хүрэх хэмжээний зүйл болоогүй гэдгийг хуралд оролцогчид онцолсон.

Тэгвэл өнөөдөр /2019.01.07/ Ч.Чамин-Эрдэнийн ар гэрийнхэн болон “Охидын түүх” ТББ олон нийтэд хандлаа.

Энэ үеэр охины ээж Г.Чимгээ “Охины маань футболк солигдсон байсан. Шүүхийн шинжилгээний байгууллагын дүгнэлтэд итгэхгүй байна. Тиймээс дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан. Мөн цагдаагийн байгууллага охиныг маань амиа хорлосон гээд хэргийг хаах гэж оролдсон. Яаж ч бодсон 20 см цонхоор хүн багтахгүй шүү дээ. Миний охины 16 наснаасаа хойш үерхсэн найз залуу болон хамт нэвтрүүлэгт оролцохдоо байнга дарамталж байсан Одонтунгалаг хоёрыг сэжиглэж байна. Цагдаа яагаад шалгахгүй байгаа юм бэ. Эсвэл би 11 давхраас өөрөө үсэрч ямар гэмтэл авдгийг үзүүлнэ”гэлээ.

Харин Охидын түүх ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Цэцэгсайхан “Олон нийт хохирогчийг буруутгаж болохгүй. Өмгөөлөгчдийн холбооны Ганбат, Тамир гэдэг хоёр өмгөөлөгч охиныг өмгөөлнө гээд хоёр сая төгрөг аваад алга болсон. Тэр мөнгийг авч охидод зориулсан суварга босгоно” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ