Жүдочид Сэлэнгийг зорилоо

2019-01-07

Ч.ТУЛГА

Шинэ он эхлээд удаагүй эдгээр өдрүүдэд Монголын спортын ертөнц хөл хөдөлгөөн ихтэй байна. Хоёр өдрийн өмнө шатар сонирхогчдын УАШТ эхэлсэн. Тэгвэл өнөөдөр жүдогийн УАШТ эхэллээ. Энэ удаагийн тэмцээнийг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уугуул, Буриад улсын гавьяат дасгалжуулагч Д.Эрдэнэбатын нэрэмжит болгон, Сэлэнгэ аймагт зохион байгуулж буйгаараа онцлог аж. Монголын жүдо бөхийн түүхэнд энэ жилийн аварга шалгаруулах тэмцээн эрэгтэйчүүдийн 42, эмэгтэйчүүдийн 27, багийн долоо дахь удаагийн тэмцээн хэмээн бүртгэгдэж байна. Аваргууд 09-ний өдөр тодорно.

Эх сурвалж: www.polit.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ