“Алтан-Өд”-ийн эзэн өнөөдөр тодорно

2019-01-07

Ч.ГАНТУЛГА

Монголын Зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Алтан-Өд” наадмын шилдгүүд өнөөдөр тодорно. 2001 оноос түүчээлсэн тус наадам энэ жил 18 нас хүрч байгаа юм. Наадам маань энэ жил яруу найраг, хүүрнэл зохиолын томоохон хэмжээний бүтээл, хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээл, жүжиг, киноны зохиол, хүүхдийн зохиол, утга зохиолын судлал шүүмж, утга зохиолын орчуулга, баримтат болон зөгнөлт зохиол гэсэн найман төрөл тус бүрд шилдгүүдийг шалгаруулах аж. Шилдгээр шалгарсан бүтээл “Алтан-өд” цомын эзэн болох юм.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ