У.Хүрэлсүх дараагийн “тусгай ажиллагаа”-г өөрөө удирдах уу?

2019-01-07

Б.ДАМДИН-ОЧИР

Он солигдохын өмнөхөн ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар тагнуул, тусгай албаныхныг удирдаж Салхитын мөнгөний ордод “тусгай ажиллагаа” явуулсан.

Хятадуудын булаалдсан, манай зарим иргэний оролцсон энэ ордын маргаан Засгийн газраас дээрх “тусгай ажиллагаа”-г явуулж, тусгай зөвшөөрлийг нь цуцалснаар дуусгавар болж байх шиг байна.

Энэ ажиллагааг цахим сүлжээнд лав алга ташиж хүлээж авсан хүн олон харагдсан.

Харин 2019 оны гарсны дараа учир мэдэх хүмүүс нэлээд төвөгтэй дүгнэлтийг хийнэ лээ.

Хамгийн гол нь хөрөнгө оруулалт, өмч хөрөнгөтэй холбоотой асуудалд анхаарлын цэг босгож ирсэн ажиллагаа болсон гэцгээж байна.

Бас “тусгай ажиллагаа”-ндаа ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар телевизийн сурвалжлагч, зураглаачдыг дагуулж явсан нь зарим нэг мэргэжлийн хүмүүсээс сүрхий шүүмжлэл хүртсэн. “…Зэвсэг агссан тусгайгийнхан камер агссан сурвалжлагчтай хамт тусгай ажиллагаа явуулахыг үздэг л юм байна” гэж энэ талаар ихээхэн мэдлэгтэй, цагтаа ийм ажиллагаанд оролцож, ажиллаж явсан нэгэн эрхэм шогширч байв.

Бүхнийг цаг хугацаа харуулдаг жамаар удахгүй үр дүн нь харагдаад л ирнэ.

Гэсэн ч Засгийн газар энэ мэтийн шүүмжлэлийг чихнийхээ хажуугаар өнгөрөөж буй бололтой.

Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүхийн Засгийн газрын тусгай зөвшөөрөл цуцлах “тусгай ажиллагаа” ганц үүгээр зогсохгүй нь бололтой.

Тун удахгүй дахин нэг орд газрын тусгай зөвшөөрлийг “тусай ажиллагаа”-ны дор цуцална гэж байна. Тэрхүү“тусгай ажиллагаа”-ныхаа бэлтгэлийг хангаж эхэлсэн талаар Төрийн ордон, улс төрийн хүрээнд яриад эхэллээ.

Тусгай албаныхан, тагнуулынхан тэрхүү “тусгай ажиллагаа”-нд оролцдогоороо орно. Телевизийнхэн харин яаж ч магадгүй гэнэ. Юутай ч У.Хүрэлсүх дараагийн “тусгай ажиллагаа”-г өөрөө удирдаж магадгүй гэж байна.

Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн овоо хараанд өртчихөөд байгаа, Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн  ямар орд, уул уурхайн компани “тусгай ажиллагаа”-ны бай болсон бэ гэдэг харин тодорхойгүй байна.

Ер нь бол цаашид иймэрхүү “тусгай ажиллагаа”-г үргэлжлүүлэн явуулна гэдгээ Ерөнхий сайд ч, түүний танхимынхан ч нуухгүй байна.

Тэгэхээр Салхитын мөнгөний орд бол ийм ажиллагааны эхлэл нь байсан болж таарав.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.1.7 № 4 (5971)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • 9 сар

    ЗӨВ ЗӨВ АСГАТ ДЭЭР МАШ ЗӨВ АЖИЛЛАСАН, ХЭВЛЭЛИЙХЭН ОРОЛЦОЖ  УЧИР БАЙДЛЫГ БАРИМТЖУУЛАХ ХЭРЭГТЭЙ , БУСАД ЛУЙВАРЧИД ХҮЧНИЙХЭН ОЧИХООС ӨМНӨ ХУЛГАЙ ЛУЙВРАА УУЧЛАЛ ГУЙГААД УЛСАД ЭРГҮҮЛЭЭД ӨГЧИХ 

  • 9 сар

    Ажил албыг нь алд цэнхэр хадагтай нь УИХ-д 65-н суудалтай болгосон намаа бүх үнэт зүйлтэй нь авсан хүн ингэж авралын од руугаа дайрна гэдэг шиг тэнэг хүн энэ ертөнцөд Хүрэлсүхээс өөр байхгүй байхаа?! Овилгогүй жудаггүй төлөвшилгүй энэ Хүхэлсүх өөрөө л үайоах хэрэгтэй байнадаа?!

  • 9 сар

    Ажил албыг нь алд цэнхэр хадагтай нь УИХ-д 65-н суудалтай болгосон намаа бүх үнэт зүйлтэй нь авсан хүн ингэж авралын од руугаа дайрна гэдэг шиг тэнэг хүн энэ ертөнцөд Хүрэлсүхээс өөр байхгүй байхаа?! Овилгогүй жудаггүй төлөвшилгүй энэ Хүрэлсүх гэдэг нөхөр өөрөө л зайлах хэрэгтэй байнадаа?!

  • 9 сар

    Ажил албыг нь алд цэнхэр хадагтай нь УИХ-д 65-н суудалтай болгосон намаа бүх үнэт зүйлтэй нь авсан хүн ингэж авралын од руугаа дайрна гэдэг шиг тэнэг хүн энэ ертөнцөд Хүрэлсүхээс өөр байхгүй байхаа?! Овилгогүй жудаггүй төлөвшилгүй энэ Хүхэлсүх өөрөө л үайоах хэрэгтэй байнадаа?!

Холбоотой мэдээ