УИХ-ын дарга М.Энхболдыг  огцрохыг шаардлаа

2018-12-26

Ч.Олдох

“МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний хөдөлгөөн”-өөс улс орны нийгэм, улс төр, эдийн засагт хүнд  байдал  үүссэн тул  УИХ даруй  тарах нь зүйтэй. Үүний тод жишээ нь УИХ-ын дарга М.Энхболд өөрөө учраас огцрох ёстой  хэмээн мэдэгдлээ.

Тэд хэлэхдээ “Монгол Улсын Үндсэн хуульд хуулиа дээдлэх, шударга ёсыг эрхэмлэх, ардчилсан ёсыг хангах гэж тодорхой заасан. Гэтэл хуулиа дээдэлж, хэрэгжүүлсэнгүй, түүнээс болж өнөөгийн хямралт байдал үүссэн. Энэ үндэслэлээр  УИХ-ын дарга М.Энхболдод  огцрох шаардлага тавихаар “Хуулийн дагуу огцорно” гэсэн утгатай зүйл ярьдаг. Монголын түүхэнд  алдаа гаргасан, хариуцлагагүй байдал үүсгэсэн, гэмт үйлдэл хийсэн албан тушаалтнууддаа арга хэмжээ авч байсангүй, тэднийг огцруулж үзээгүй. Харин  бидний өвгөд дээдэс шударга ёсны төлөө тэмцэж, дуугарч явснаараа Монгол Улсаа аварч, хамгаалж ирсэн. Өнөөдөр энэ үндэсний эрх ашиг маань уланд гишгэгдсэн. Хууль бусаар төрийн эрхийг авахыг хориглоно гэж заасан атал “60 тэрбумын схем” энэ гэмт хэрэг  2016 оны сонгуулиар гарч ирсэн. Энэ системээр Ардын нам ялж, УИХ-д 65 суудал авсан байж болзошгүй байгаа. Тогтоогоогүй гэсэндээ л энэ байдлаар яваад байгаа, тогтоосон цагт асуудал бүрмөсөн шийдэгдэнэ. Иймд шударга ёсны зарчммаар, улс орныхоо төлөө ажиллая. Хэн нэгэнд үйлчилсэн, бялдуучилсан зарчмын төлөө бид яваагүй. Иймд УИХ-ыг тарааж, улс орноо аваръя” гэлээ.

 

Эх сурвалж: polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ