Монголын төр хүчгүй байгааг гадныхан ашиглаж байна гэв

2018-12-26

Ч.Зотол

Улсаа аврах ард түмний хөдөлгөөнөөс  БНХАУ-д  Чингис хааны зурагтай бэлгэвч үйлдвэрлэсэнд эгдүүцэж,эсэргүүцэж  байгаагаа илэрхийллээ. Тэдэнд БНХАУ-д суралцдаг оюутнууд  тэрхүү бэлгэвчийн зургийг авч баримтжуулж ирүүлжээ.

Энэ нь нөгөө талаас  Монголын төрийг  их хааныхаа нэр төр, алдар сууг хамгаалан хүндэтгэж, тусгаар тогтнолоо баталгаажуулж явах эрхзүйн чадамжгүй  байгааг илэрхийлсэн хэлбэр байж болох юм гэж тэд үзэж байна. Учир нь 2016 оны сонгуулиар “60 тэрбумын хэрэг” яригдаж, энэ УИХ эрхзүйн чадамжгүй тул тар гэдэг байр суурийг бид илэрхийлж ирсэн. Тэр хөдөлгөөн давалгаалж явсаар өнөөдөр УИХ-ын зарим гишүүн байдлыг ойлгож, ухаарч авлига, оффшор, хээл хахуулын шинжтэй УИХ бий болсныг нотолж,тараах асуудлыг тавьж байна гэв. Иймд УИХ тарснаар Монголын төр цэвэр болно, улс орны халдашгүй дархан байдалд  баталгаа бий болно. Монголын төр дотооддоо улс төрийн хямралтай  хүчгүй байгаа  учраас өнөөдөр гадны улс орнууд Чингис хааны зургийг хаана ч юун дээр ч ашиглаж болно гэж байгаад дүгнэлт хийж төрөө цэвэрлэе гэв.

 

Эх сурвалж: polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ