ОУОХ: МҮОХ-ны Дүрэм, Олимпийн чуулган нь Олон улсын Олимпийн Харти зөрчөөгүй

2018-12-25

Монголын Даамын холбооны хүндэт ерөнхийлөгч Ч.Бат-Эрдэнэ, Монголын Олимпийн медальтнуудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Н. Баярсайхан нарын хүмүүс Олон Улсын Олимпийн Хороо болон Азийн олимпийн зөвлөлд МҮОХ-ны 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн гишүүдийн хурлаар баталсан Дүрэмд “Олимпийн төрлийн спорт холбоодоос 3 төлөөлөгч саналын эрхтэй оролцоно” гэж заасан нь тухайн байгууллагын гишүүнчлэлийг зөрчсөн том алдаа болсон, мөн 2017 оны 3 дугаар сард болсон Олимпийн Чуулган, сонгуулийн үйл ажиллагаа нь дээрх зөрчилтэй дүрмээр явагдсан гэж үзэж, МҮОХ-ны Дүрмийг Олон улсын Олимпийн Хартид нийцэж байгаа эсэхийг судлан үзэх, мөн Олимпийн Хартид нийцүүлэн залруулах арга хэмжээ авч өгөхийг хүссэн захидал илгээжээ.

 

ОУОХ-ноос 2018 оны 12 дугаар сарын 8-ны өдөр дээрх захидалд ирүүлсэн хариунд:

МҮОХ-ны 2016 оны 9 дүгээр сарын 16-ний өдрийн Гишүүдийн хурлаар баталсан, 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр ОУОХ-гоор баталгаажуулсан МҮОХ- ны Дүрэм нь Олон улсын Олимпийн Хартийн 28.3-ын дагуу Олимпийн төрлийн спорт холбоодын төлөөлөгчийн санал олонхи байх тухай шаардлагыг хангасан, мөн Сайн засаглалын зарчимд бүрэн нийцэж байгаа ба Олон улсын Олимпийн Харти зөрчөөгүй болохыг мэдэгдсэн байна.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРОО

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ