Мөнгөтэй байх дадлыг хэвшүүлбэл аз жаргалтай амьдрах эхлэл болно

2018-12-25

Ц.БАЯР

Аз жаргалтай амьдрах хүн бүхний зорилго. Хүний сайн, муу явах нь дадал зуршлаас хамаардгийг та анзаардаг уу. Зөв дадал зуршлыг өөртөө хэвшүүлж чадвал ирээдүйд бий болох өсөлт, дэвшил, амжилтынхаа суурийг тавьж аз жаргалтай амьдрах эхлэл болдог. Харин зөв дадлыг хэвшүүлэхийн тулд давтан хийх хэрэгтэй. Энэ үнэнийг хүн бүр мэддэг ч дадал болтлоо хийдэггүй учраас аз жаргалтай амьдрах зорилгодоо хүрдэггүй гэнэ.  Гэхдээ ямар дадлыг өөртөө эзэмших вэ гэдгийг хүн өөрөө сонгоно.

Та өөртөө байнга мөнгөтэй байх дадлыг өөртөө эзэмшүүлэх гэж оролдож үзсэн үү. Хэрэв үзээгүй бол та хэрэгжүүлээд үзээрэй. Мөнгөтэй байх дадлыг хэвшүүлэхийг хүсдэг хэн бүхэнд хамгийн чухал нэг зүйл бол өөрийн орлого зарлагаа  хэрхэн зарцуулахаас эхэлнэ. Үүний тулд орлого зарлагаа байнга тэмдэглэж сурах дадал. Өнөөдрөөс эхлэн  мөнгөтэй байх дадлыг бий болгохоор шийдсэн бол эдийн засагч Л.Ганхуягын “Санхүүгийн эмх цэгц” номыг танд санал болгож байна. Өрхийн санхүүгийн дэвтрийг өдрийн тэмдэглэл шиг хөтлөөд сурчихвал та мөнгөө хэмнэх, арвижуулах дадалтай болно. 100 төгрөг ч байсан та орлогод авч, зарлагадаа бичих л таны дадлыг өдөөж амьдрал тэр хэрээр мөнгөтэй байж  аз жаргалтай зорилго өөд тэмүүлнэ. Тус номыг өдөр бүрийн хийх ажил, цагийн төлөвлөлтийг тэмдэглэх байдлаар хийсэн нь нэг ёсондоо ажлаа тэмдэглэх бас нэг дэвтэр авч явах шаардлагагүй. Нөгөө талаар өдөр бүр хийсэн тэмдэглэлээ бичнэ. Мөн нэмэгдүүлсэн хуримтлал, сар бүр зарцуулалтаа нэгтгэх хүснэгттэй. Хэмнэлт хийх, нэмэлт орлого орох шинэ санаагаа дэвтэртээ бичээд хэрэгжүүлэх юм. Хэмнэлт хийхийн тулд тансаг хэрэглээгээ багасгах, хүнсээ бөөндөж авах, өөрөө ажлаа хийх.

Үүнд машинаа өөрөө угаах, өдрийн хоолоо гэртээ бэлтгэх, ус, цахилгаанаа хэмнэх, картын хямдрал купоноо ашиглах, хоол хүнсээ зөв зохицуулах, гэртээ фитнесс хийх гэх мэт. Харин хуримтлалаа нэмэгдүүлэхийн тулд сарын орлогынхоо 10 хувийг дансандаа тогтмол хийх, сарын хэрэглээнээс үлдсэн мөнгө, нэмэлт орлого, нэмэгдсэн цалин, хэмнэсэн мөнгө, олз, шагнал, бэлэг 50 хувийг хуримтлалдаа хийнэ. Түүнчлэн хүүгийн орлогоо шууд хугацаатай хадгалмждаа хийгээрэй. Гэр бүлийн бүх гишүүндээ энэ дэвтрийг хөтлүүлж хэвшүүлээрэй. Номын зохиогч “Мөнгө хэмнэх, хөтлөлт хийх тусам таашаал авч мөнгө хэмнэх дадалд өдрөөс өдөрт шимтдэг юм билээ” гэсэн юм. Хэрхэн хөтлөх тухайгаа энэ номноос уншаарай. Номыг Интерном дэлгүүрт байгаа гэсэн. Би ч бас хөтөлж эхэлсэн. Байнга мөнгөтэй байдгаас гадна хэрхэн хэмнэх, яаж өсгөх вэ гэж боддог болсон. Тиймээс илүү зардал гаргах зүйл рүү харахаа больсон.

Эх сурвалж:www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ