Өнөөдрийн онцлох үзвэр: “Мандухай сэцэн хатан”

2018-12-22

Ч.Гантулга

“Мандухай сэцэн хатан” кино дэлгэцэнд гарснаас хойш 30 жил өнгөрчээ. Тус бүтээлд Мандуул хааны бага хатан Мандухайн Монголын хаан төр, алтан ургийг таслахгүйн төлөө өөрийн оюун ухаан, амь насыг үл хайрлан тэмцэж буй тухай өгүүлдэг. Киноны хөгжмийг Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров бичсэн юм. Киноны ойд зориулж өнөөдөр “Сorporate” центрт симфони найрал хөгжим, морин хуурын чуулга, найрал дуучид хамтран тус киноны хөгжмийг анх удаа бүрэн эхээр нь эгшиглүүлэх гэж байна.

 

Эх сурвалж: polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ