“Монголын эмэгтэйчүүд” сэтгүүл 18 жилийн дараа эргэн ирлээ

2018-12-21

Д.Оюунчимэг

“Монголын эмэгтэйчүүдийн холбоо” 1924 онд үүсгэн байгуулагдсан түүхтэй. 94 жилийн түүхтэй тус холбоо 1925 онд “Бүсгүйчүүдийн санал” нэртэй сэтгүүлийг эрхлэн гаргасан байна. Ингээд 2000 онд “Гоо марал” нэртэйгээр уншигчдад хүрч байсан “Монголын эмэгтэйчүүд” сэтгүүл 18 жил тасарсан ч дахин уншигчдад хүрч эхэллээ.

“Монголын эмэгтэйчүүдийн холбоо” эмэгтэй хүн бүрт нээлттэй байж тэдний хүсэл зорилгош, дуу хоолой, санал санаачлагыг дэмжихээ илэрхийлэхийн сацуу аливаад эмэгтэйчүүдийнхээ гүүр нь болж ажиллана хэмээн тус холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл ярьж байлаа. Тэрээр “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн” одонт “Монголын эмэгтэйчүүд” сэтгүүлийг хүндэт уншигчиддаа хүргэхээр тусгай дугаараа хэвлүүлснээ дуулгасан юм.

“Монголын эмэгтэйчүүд” сэтгүүлийн тусгай дугаарын зочноор ХХ зууны дунд үе буюу социалист нийгмийн их бүтээн байгуулалт, соён гэгээрлийн онц жилүүдэд өөрийн өндөр их хувь заяагаар “Монгол сэхээтний гол дүр”-ийг бүтээсэн Төрийн шагналт зохиолч, нийгмийн зүтгэлтэн, Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын үүсэл хөгжилд ажил амьдралынхаа алтан он жилүүдийг зориулсан С.Удвал ахайтаны ууган хүү Б.Өнөрбаатарыг урьжээ. Тэрээр “Миний ээжийн албаны томилолт дууссан ч амьдралын томилолт нь дуусаагүй байсан…” хэмээн ярьсан байна. Ийнхүү 18 жилийн дараа эргэн ирж буй “Монголын эмэгтэйчүүд” сэтгүүл “Хөдөлмөрлөхийн сайхан”, “Амьдралын цамхаг”, “Малчны хотхонд”, “Өнөр айл” булангуудаа уншигчдад хүргэж эхэллээ.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ