Гутайн даваанд үүссэн  асуудлаар нутгийн иргэд мэдээлэл хийнэ

2018-12-20

Ч.Зотол

Гутайн даваанд уул уурхайн зөвшөөрөлтэй Канадын  “Meritus Minerals” компани байгаль орчинд хохирол учруулж,  бэлчээр нутаг сүйдсэн гэсэн мэдээлэл байнга гарч ирсэн. Тэгвэл  Хэнтий аймгийн Батширээт, Дадал, Баян-Адарга, Норовлин, Дорнод аймгийн Баян-Уул сумын малчид, иргэд энэ талаар байр сууриа илэрхийлэхээр  нийслэлд хүрэлцэн иржээ. Нутгийн иргэдийн “Онон голоо хамгаалъя” ТББ-аас өнөөдөр 11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д  хэвлэлийн хурал хийхээр  олон нийтэд зарласан ч  түр хойшлууллаа.  Хэвлэлийн хурал маргааш 11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д болно.

Эзэн Чингис хааны түүхтэй холбоотой, язгуурын монголчуудын  болоод  төрт улсын гал голомтод  болсон Онон мөрний сав газар цаг мөнхөд ариун дагшин байх учиртай. Иймд хэвлэл, мэдээллийнхнийг өргөнөөр оролцуулах үүднээс, нөгөө талаар цаг үеийн үйл явдалтай давхцсан учраас  хэвлэлийн хурлыг ийнхүү түр хойшлуулсан болно.  Нутагтаа амьдарч буй уугуул иргэд нийслэлийг зорьж ирсэн учраас газар дээр нь юу болоод байгаа талаарх бодит мэдээллийг та бүхэн авах боломжтой юм. Хэвлэлийн хуралд нутгийн иргэдээс гадна  Монгол Улсын зөвлөх  геологич  Д.Эрдэнэбаатар, газар шороогоо хамгаалах “Гал нэгдэл”-ийн тэргүүн Я.Хундаганай нар оролцож мэргэжлийн талаас судалгаа, тайлбарыг хүргэх юм.

Эх сурвалж: polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ