МАХН улстөрд шинэ гарцыг  санал болголоо  

2018-12-18

Б.Энхтуул

МАХН-ын удирдлагууд  21 аймаг, есөн дүүргийн Түмт, Мянгатын дарга нарын хамт  намын төв байрандаа  андгай  өргөж, шинэчлэгдсэн тамгаа гардаж авлаа.  Тус намын  ээлжит бус чуулганаас  дүрэм, мөрийн хөтөлбөрөө шинэчлэн найруулж  Дээд шүүхээр   батлуулснаар бэлгэ тэмдэг, тамга, туг далбаанд нь  өөрчлөлт оржээ. Үүнтэй холбогдуулан тамга гардуулах, андгай өргөх ёслол зохион байгуулсан юм.

Өнгөрсөн хугацаанд МАХН-ын  зүгээс  бусад улс төрийн хүчнүүдээс ялгарах нэг  онцлог  нь төрд сонгогдсон УИХ, Засгийн газрын гишүүдтэйгээ ёс зүйн гэрээ хийж, андгай өргүүлэн ажиллаж ирсэн. Энэ нь өнөөдөр  улс төрд үүссэн гажуудлыг арилгахад  шинэ гүүр буюу гарц, гэрэлтэй зам байх болно гэж  тус намын гишүүд ярьсан бол МАХН-ын Ёс зүйн хорооны дарга Г.Давааням  “Манай нам сонгогдсон, томилогдсон, хариуцлагатай алба хашиж байгаа гишүүдтэйгээ “Хариуцлага-Ёс зүйн гэрээ” байгуулж ажилладаг. Түүний нэгэн адил өнөөдөр Мянгат, Түмтийн дарга нартай гэрээ байгуулж, андгай өргүүллээ.  Намын удирдпагын баг бол тамга барьсан хүмүүс. Намын тамгыг хэрхэн ашиглах вэ, түүнийг хувийн эрх ашгийн төлөө бус, танил талынхаа өмнөөс биш, зөвхөн намынхаа үзэл баримтлалыг түмэнд түгээхийн төлөө, ард түмний эрх ашгийн үүднээс дардаг байх ёстой. Хэрэв энэ андгай тангараас няцвал улс төрийн болоод ёс суртахууны  хариуцлага хүлээнэ гэдгээ батлан илэрхийлж байгаа юм” гэв.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ