Оны шилдэг хүний зургаар сэтгүүлээ чимэв

2018-12-13

Х.Оюунболд

Тайм сэтгүүл энэ жилийн шилдэг хүмүүсээ нэрлэж тодруулсан. Харин сэтгүүлийнхээ нүүрэнд энэ хүмүүсийн дөрвийнх нь зургийг нийтэлжээ. Тухайлбал, Тав дахь сэтгүүлийн нүүрэнд шоронд нас барсан “Өнөөдрийн Орос агентлагийн захирал Петр Лидов,” PVS” төслийг зохиогч  Вишински  нарын зургийг нийтэлснээр тэдэнд хүндэтгэл үзүүлэхийг хүссэн байна.  Украйны Риа Новости цахим хуудасны захирал, сэтгүүлч Кирил Вишинскиг Украйны эрх баригчдаас урвасан, Донбассын зэвсэгт хүчнийг дэмжсэн гэж буруутгасан юм.  Ийм гэмт хэрэг тохиолдолд буруутай хүнийг 15 жил  шоронд хорьж шийтгэдэг байна. Харин Украйны шүүхээс түүнийг батлан даалтаар суллагдах нөхцөлгүйгээр өнгөрсөн тавдугаар сарын 15-нд 60 хоногоор баривчилсан юм. Үүний дараа түүнийг хорих хугацааг өнгөрсөн сарын 1-нээс энэ сарын 28 болтол сунгасан байна. Иймээс Кирил Вишински ерөнхийлөгч Владимир Путинээс тусламж хүсчээ. ОХУ-ын ерөнхийлөгч “Вишински сэтгүүлчийн ажил үүргээ гүйцэтгэж яваад баривчлагдсан. Иймээс олон улсын хүний эрхийн байгууллагыг Украйны эрх баригчдын зүгээс хэрэгжүүлж байгаа өмнө нь урд өмнө сонсогдоогүй, зөвшөөрч боломгүй улстөрийн бодлогыг эсрэг арга хэмжээ авахыг уриалжээ. Энэ сэтгүүл жилийн шилдэг гэж зарласан жагсаалтад Саудын Арабын сэтгүүлч Жамаль Хашогги багтсан бүлэг сэтгүүлчдийг багтааснаа зарласан билээ.Тэрээр өнгөрсөн аравдугаар сарын 2-нд  Турк дахь Саудын Арабын консулын газарт бичиг баримт авахаар орсноос хойш сураггүй алга болсон билээ.

Эх сурвалж: mundo.sputniknews.com

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ