Хүүхдүүд, өндөр настанд туслахыг хүсчээ

2018-12-13

Х.Оюунболд

Зохиолч Стивен Кинг ерөнхийлөгч Доналд Трампыг шүүмжилжээ. Тэрээр “Түүнд  Мексикийн хил дээр босгож байгаа хананд зарцуулах улсын хөрөнгийг хүүхдүүд болон настай хүмүүст зарцуулах хүсэлтийг тавьсан байна. Зохиолч  “Чиний новшийн хана.  Үүнд зарцуулах таван тэрбум ам.долларыг хооллож чадахгүй хүүхдүүд, эмнэлгээр үйлчлүүлж,зохих ёсны сэтгэлзүйн зөвлөгөө авч чадахгүй байгаа настай хүмүүст хувааж өг. Чиний ашиггүй хананы төсөл бол новш. Нэг ч удаа гэсэн сайн зүйл хий” гэж твиттертээ жиргэжээ. Доналд Трампын засаг захиргаа хилийн дагуу хана босгох ажилд зарцуулах таван тэрбум.ам доллар хайж байгаа. Гэхдээ Ардчилсан намын сөрөг хүчнийхэн Засгийн газрыг огцруулж болох ажээ. Үүнээс гадна ардчилсан болон зарим Бүгд найрамдах намын гишүүд энэ хана барих санаачлагыг дэмжихгүй байгаа юм. Мөн  ерөнхийлөгч Доналд Трампад АНУ-ын дүрвэгчдийн системд өөрчлөлт хийхийн тулд Конгресстой хамтран ажиллахыг уриалсан байна. Төлөөлөгчдийн танхим, Сенат Холбооны Засгийн газрын  үйл ажиллагааг хэсэгчлэн хаахад чиглэсэн хөрөнгийг энэ сарын 22 хүртэл батлах эрхтэй юм байна.

Эх сурвалж: mundo.sputniknews.com

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ