Таргалалт хорт хавдар үүсгэдгийг зөвшөөрчээ

2018-12-13

Х.Оюунболд

Хорт хавдартай нь тогтоогдсон хүмүүсийн 25 хувь нь таргалалт, бодисын солилцооны эмгэгтэй шууд хамааралтай болохыг эрдэмтэд тогтоосон байна. Сүүлийн жилүүдэд эрдэмтэд таргалалт хүний биеийн  ясны ачааллыг зөвхөн нэмдэггүй. Үүнээс гадна бодисын солилцооны асуудлын хөгжилд нөлөөлдөгөөс гадна чихрийн шижин өвчин үүсэх шалтгаан болдог аж.   АНУ-ын эрдэмтэд саяхан эмэгтэйчүүдийн таргалалт нь  хөхний хорт хавдраар өвчлөх, тархины хөгшрөлтийг түргэсгэдэг болохыг тогтоожээ. Харин жилийн өмнө Их Британийн биологичид таргалалт нь есөн төрлийн хорт хавдар үүсгэдгээс гадна таван кг таргалах нь энэ өвчинд нэрвэгдэх боломжийг 50 хувиар нэмэгдүүлдэг гэсэн дүгнэлтийг гаргасан байна. Түүнчлэн гурван хүн тутмын нэг нь таргалалтын улмаас зовж байна. Энэ нь олон төрлийн хорт хавдар үүсч байгаа нь  үүнтэй холбоотой гэж олон эмч нар үзэж байна гэж АНУ-ын Атланта хотын Хорт хавдрын судалгааны Америкийн нийгэмлэгийн  эрдэмтэн Ахмедин Иемаль онцлов. Эрдэмтэд 1975-2016 он хүртэл орон орны хүмүүсийн дунд таргалалт нь хэдэн удаа хорт хавдар хөгжих тодорхой хүчин зүйл болж байсан болон ямар төрлийн хавдар илэрч байсныг  судалсан байна. Энэ нь илүүдэл жин  өөр бие махбодийн эдэд 13 төрлийн хорт хавдар хөгжих боломжтой болсныг харуулсан гэжээ. Дунджаар  хорт хавдрын 3.9 хувь нь шууд таргалалттай холбоотой байснаас гадна хөгжингүй оронд энэ үзүүлэлт 7-8 хувиар нэмэгдэж байна гэж бичсэн байна. Үүнээс гадна таргалалт нь хорт хавдрыг амжилттай устгасны дараа ч ойролцоогоор биеийн жингийн таван үзүүлэлтийн онооноос дээш 11-17 болсон нь өвчтөний нас барах боломж нэмэгдсэн гэв. Ахмедин Иемаль энэ нь ялангуяа, хөхний, түрүү булчирхай, бөөр, нойр булчирхайн хорт хавдар хамаарна гэж хэллээ. Иймээс эрдэмтэд НҮБ, Олон улсын эрүүл мэндийн болон бусад эрүүл мэндийн байгууллагад таргалалтын эсрэг тэмцэх уриалгыг дэвшүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Эх сурвалж: mundo.sputniknews.com

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ