“Шангрила”-д амиа алдсан гадаад иргэн тусгай ажилтан байв уу

2018-12-13

С.САРУУЛ

Сүхбаатар дүүргийн I хороонд байрлах Шангрила зочид буудлын ѳрѳѳнд АНУ-ын иргэн амиа алджээ. Зочид буудлын ѳрѳѳнд АНУ иргэн 34 настай М ѳмдний тэлээгээрээ ѳѳрийгѳѳ боомилсон байдалтай олдсон байна. Харин амиа алдсан иргэн тус улсын тагнуулын байгууллагын тусгай ажилтан байсан гэх мэдээлэл бий.

Цагдаагийнхан хэргийн газар очиход амиа хорлосон АНУ-ын иргэн  буудлын ѳрѳѳний шүүгээний тѳмѳрнѳѳс дүүжлэгдэж нас барсан байсан аж. Хэргийн газраас архины шил болон бусад эд зүйлсийг нотлох баримтаар хураан авч, Сүхбаатар дүүргийн цагдаагийн I хэлтэс шалгаж эхэлжээ.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ