Тереза Мэй суудлаа хадгалж үлдэж чадлаа

2018-12-13

Д.АРИУН

 

Их Британийн парламентын нийтийн танхимд өчигдөр /2018.12.12/ болсон Ерөнхий сайд Тереза Мэйд итгэх эсэх талаарх санал асуулгын дүн гарч, Засгийн тэргүүн суудлаа хадгалж үлдэж чадсан байна. BBC агентлагийн мэдээлснээр, нууц санал хураалтад оролцогчдын 63 хувьд нь түүнийг дэмжиж санал өгсөн бол 37 хувь нь эсрэг санал өгсөн дүн гарсан байна. Санал хураалтын дүнг зарласны дараа хатагтай Мэй хэлэхдээ, дэмжлэг итгэл үзүүлсэнд талархал илэрхийлээд эсрэг санал өгсөн хүмүүсийн дуу хоолойг сонссон гэсэн байна.

Их Британийн улс төрийн ажиглагчид 2022 оны сонгуульд өрсөлдөхгүй гэж Тереза Мэй амласан нь энэ удаад дэмжлэг авах нэг шалтгаан болсон  гэж үзэж байгааг хэвлэлүүд мэдээлжээ.

Эх сурвалж: polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ