Хориг хамтын ажиллагааны системийг  сүйтгэнэ гэв

2018-12-13

Х.ОЮУНБОЛД

 

Европын холбоо болон олон улсын бусад байгууллага Москвад хориг тавьж байгаа нь Европ дахь аюулгүй байдал, хамтын ажиллагааны системийг сүйтгэж, сулрахад хүргэнэ гэж  ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев мэдэгдэв.

Тэрээр “Закон” сэтгүүлд “Эрх чөлөө, тэнцвэрт байдал, хариуцлага, Үндсэн хуулийн 25 жил гэсэн нэртэй нийтлэлдээ олон улсын орон зайд энэ төрлийн хэлэлцээр нь зөвхөн учир шалтгаан, баримтгүйгээр гүтгэх, давхар хуйвалдаан, улстөржих асуудлаас чөлөөлөгдсөн цагт үр дүнд хүрнэ” гэж бичжээ.

ОХУ, Барууны орны хоорондын харилцаа Украйнд үүссэн байдал, 2014 онд нэгдсэн санал хураалтын дүнд Крым ОХУ-д  нэгдсэний улмаас  муудсан юм.

Үүний дараа АНУ, Европын холбоо болон бусад орон ОХУ-ын эсрэг чиглэсэн багц хоригийг баталсан билээ. Харин Москва эдгээр оронд хүнсний хориг тавьснаас гадна Украйн дахь мөргөлдөөнд оролцоогүй гэдгээ удаа дараа онцолсон юм. Түүнчлэн Крымийг өөртөө нэгтгэх ажлыг олон улсын эрхзүй, НҮБ-ын дүрмийг хүндэтгэж хэрэгжүүлсэн гэсэн хариуг өгч байжээ.

Украйны тэнгисийн хүчний гурван хөлөг онгоц өнгөрсөн сарын 25-нд  түр хаасан Хар тэнгис дэх бүсэд нэвтэрч ОХУ-ын хилийг зөрчсөн юм. Мөн Хар болон Азовын тэнгисийг холбож, Крымийн арлыг ОХУ-аас заагладаг Керчийн хоолой руу явсан ажээ. Улмаар аюултай үйлдэл хийсний улмаас зогсохыг шаардсан ч биелүүлсэнгүй. Иймээс 24 хүний бүрэлдэхүүнтэй Украйны гурван хөлөг онгоцыг ОХУ-ын талаас барьж саатуулсан юм.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ