Машинаа хүчилж асааж болохгүй

2018-12-13

Ч.ГАНТУЛГА

 

Бид “New car” сервистэй хамтарч автомашинаа хэрхэн өвөлд бэлдэж, ая тухтай, саад бэрхшээлгүй зорчих тухай цуврал зөвлөгөөг хүргэж байна. Өмнөх дугаартаа моторын тосыг хэрхэн сонгож, солих тухай онцолсон. Харин энэ удаа аккумлятор ба шил арчигчаа хэрхэн бэлтгэх талаар бяцхан зөвлөгөөг бэлтгэлээ.

 

“ФУРУКАВА” БРЭНД ХАМГИЙН САЙН

аккумулятор зурган илэрцүүд

Та өглөө бүр машиныхаа асах чимээг сонсоод аккумлятораа муудсан эсэхийг мэдэж болох юм. Учир нь хүйтэнд машин асахгүй байх нь элбэг. Энэ нь танд аккумлятораа солих цаг болсныг дуулгаж байна гэж бодоорой. “New car” сервисийн зүгээс Японы “Фурукава” брэнд хамгийн сайн хэмээн онцолж байсан юм. Хүйтэн цаг агаар аккумляторын гүйдлийн хүчийг бууруулдаг аж. Тиймээс ирсэн ачааллыг дийлэхгүй ийн унтардаг гэнэ. Хэрэв таны аккумлятор гурван жил болчихсон бол найдаад хэрэггүй. Аккумлятор цэнэггүй болсон үедээ хөлддөг. Тэгэхээр машинаа хүчилж асааж болохгүй. Цэнэггүй болсон үед нь хэдийгээр цэнэглэсэн ч цэнэгээ хурдан алддаг болох аюултай аж.

 

ШИЛ АРЧИГЧ ШИНГЭНД УС ХОЛЬЖ БОЛОХГҮЙ

шил арчигч зурган илэрцүүд

Цас орчихсон, хүйтэн үед шил арчигч хамгийн чухал. Хэрэв та шил арчигчийн шингэнээ солихоо мартсан бол даруйхан солихыг зөвлөе. Учир нь өвлийн улиралд шингэн нь амархан дуусч, мууддаг аж. Үүнээс гадна шил арчигч шингэн хөлддөггүй байх учиртай. Зарим жолооч зуны улиралд ус хийх нь элбэг. Тэгвэл өвлийн улиралд яасан ч ус хольж болохгүй. Энэ нь таныг зам тээврийн осол руу хөтлөх хамгийн том эрсдэл юм.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ